Нүүр хуудас Нийгэм “Очир” төвд 13 настай охиныг хөнөөсөн гэмтэнгүүд давж заалдана гэв

“Очир” төвд 13 настай охиныг хөнөөсөн гэмтэнгүүд давж заалдана гэв

57
0
gemt-heregtenguud
13 настай охиныг хөнөөсөн гэмтэнгүүд давж заалдахаар болжээ

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын 23-ны өдөр М.Амарболд, Д.Жавхлан нарт холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэсэн.

Тодруулбал, шүүхээс М.Амарболдод 15 жилийн хугацаагаар хорих ял, Д.Жавхланд 20 жилийн хугацаагаар хорих ял тус тус шийтгэж, шүүгдэгч нарт оногдуулсан хөнгөн ялыг хүндэд нь нэмж нэгтгэн шүүгдэгч М.Амарболд, Д.Жавхлан нарын нийт эдлэх ялыг бүх насаар нь хорих ялаар тогтоож, уг хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн.

Уг шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч М.Амарболд, түүний өмгөөлөгч С.Оюунцэцэг, шүүгдэгч Д.Жавхлан, түүний өмгөөлөгч О.Цэрэнпунцаг, нар давж заалдах гомдол гаргасан бол мөн улсын яллагч О.Багшбаяр эсэргүүцэл бичсэн байна.

Хуульд заасны дагуу хэргийн оролцогч нарт уг гомдол, эсэргүүцлийг танилцуулж, хуулийн хугацаанд хэргийг Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд хүргүүлэх юм байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here