Нүүр хуудас Нийгэм Паркийн бүх тоглоомыг шалгаж байна !

Паркийн бүх тоглоомыг шалгаж байна !

192
0
huuhdiin_park_sansriin holog_togloom
Үндэсний Соёл Амралтын хүрээлэнгийн ажиллагааг түр хаалаа
~Паркийн бүх тоглоомыг шалгаж байна !~

Монгол улсын хэмжээнд хүүхэд залуучуудад чөлөөт цагаа зөв боловсон өнгөрөөх цоохон амралт цогцолбор байдгын нэг нь үндэсний соёр амралтын хүрээлэн.

Тун саяхан хүүхдийн паркийн сансрын хөлөг тоглоомонд ноцтой осол гарч цөөнгүй хүүхэд хүнд бэртэл авсан билээ.

Энэхүү ослын учир шалтгааныг тодруулахаар НМХГ-ын улсын байцаагчид ажиллаж байна. Урьдчилсан байдлаар техникийн аюулгүй байдлыг хангаагүй, тоглоомын гар буюу суманд ан цав гарсны улмаас ачаалал дийлэлгүй осол гарсан, өдөр тутмын дотоодын хяналт шалгалт, цэвэрлэгээг хангалтгүй хийснээс шалтгаалсан гэсэн дүгнэлтийг хийгээд байна.

Одоогоор Үндэсний Соёл Амралтын хүрээлэнгийн ажиллагааг түр хаасан бөгөөд паркийн бүх тоглоомонд аюулгүй байдлыг хангах үүднээс бүх тоглоомонд хяналт, шалгалтын ажлыг эхлүүлээд байна.

Осол гарсан тоглоомыг актлах шийдвэр гаргасан. Хэрэв осол эрүүгийн шинжтэй гэж үзвэл цагдаагийн байгууллагад шилжинэ, харин зөрчлийн шинжтэй гэж үзвэл НМХГ-аас захиргааны арга хэмжээ авах юм.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here