Нүүр хуудас Нийгэм Садар самууныг сурталчилсан вебсайтын хандалтыг хязгаарлав

Садар самууныг сурталчилсан вебсайтын хандалтыг хязгаарлав

290
0
sadar-samuun
Садар самууныг сурталчилсан вебсайтын хандалтыг хязгаарлав

Сүүлийн жилүүдэд техник технологийн хөгжлийг дагаад өсвөр насны хүүхдүүдийн дундах цахим орчны хэрэглээ нэмэгдэж, тэр хэрээр донтох, цахим гэмт хэргийг хохирогч болох эрсдэл өссөн.

Харилцаа холбооны зохицуулах хорооноос хийсэн судалгаагаар улсын хэмжээнд 2018 онд нийт 27,347 терабайтын дата ашиглаж байна.

Нийт хүн амын 85 хувь нь идэвхтэй сошиал хэрэглээтэй байгаа бөгөөд хот, хөдөөгийн ялгаа төдийлөн байхгүй байгааг гаргасан байна.

Цахим гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, хүүхдийг цахим хэрэглээний донтолтоос хамгаалах хууль эрх зүйн орчин хангалтгүй байгааг Харилцаа холбооны зохицуулах хорооны Зохицуулалтын бодлогыг хэрэгжүүлэх газрын дарга С.Долгорсүрэн,

“Цахим орчны зохистой хэрэглээ” илтгэлдээ дурдсан юм. Тус байгууллагаас 2013-2018 онд садар самууныг сурталчилсан агуулгатай мэдээлэл байршуулдаг 667 вебсайтын хандалтыг хязгаарлаж, холбогдох байгууллагуудын дүгнэлтийн дагуу 56 вебсайтын эрхийг сэргээжээ.

Мөн гурван жилийн өмнөөс www.ekids.mn, www.happywebs.mn цахим хуудсыг ажиллуулж, цахим орчинд хүүхдийг хэрхэн хамгаалах, цахим орчны зохистой хэрэглээг сурталчлах, нийгмийн сүлжээний эерэг сөрөг үр дагавруудын талаарх мэдээ мэдээллийг өгч эхэлжээ.

Эцэг эхийн хараа хяналт хүүхдийг цахим гэмт хэргийн хохирогч болохоос урьдчилан сэргийлэх чухал арга юм.

Түүнчлэн цахим тоглоомын газруудад тавих хяналтыг сайжруулж, хяналтын системтэй болох шаардлагатай байгааг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Хүн амын хөгжлийн газрын дарга С.Тунгалагтамир “Хүүхэд хамгааллын өнөөгийн байдал, тулгамдаж байгаа асуудал ба шийдэл” хэлэлцүүлгийн үеэр онцоллоо.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here