Нүүр хуудас Нийгэм САЙН МЭДЭЭ: Нийслэлд гурван ихэр хүүхэд мэндэлжээ

САЙН МЭДЭЭ: Нийслэлд гурван ихэр хүүхэд мэндэлжээ

185
0
gurwan-iher-mendellee
САЙН МЭДЭЭ: Нийслэлд гурван ихэр хүүхэд мэндэлжээ
~САЙН МЭДЭЭ: Нийслэлд гурван ихэр хүүхэд мэндэлжээ~

Нийслэлийн Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны иргэн Баттөрийн Мөнхзаяа энэ сарын 19-нд гурав дахь удаагаа амаржиж 2 охин 1 хүү буюу 3 ихэр хүүхэдтэй болжээ.

Ийнхүү тус дүүргийн иргэн Арилдийгийн Долгорсүрэн, Баттөрийн Мөнхзаяа нар 3 хүү 2 охин буюу 5 хүүхэдтэй өнөр өтгөн гэр бүл болж байгаа юм байна.

Он гарснаас хойш тус дүүрэгт 12 ихэр хүүхэд мэндэлсэн тэдний төлөөлөл нь Долгорсүрэнгийн Арвинбилиг, Ундрахбилиг, Өрнөхбилиг нар юм.

Хан-Уул дүүргийн хүн ам өдрөөс өдөрт хурдацтай нэмэгдэж байгаа бөгөөд 2018 оны 06 дугаар сарын байдлаар 2796 хүүхэд мэндэлж, дүүргийн суурин хүн ам статистик үзүүлэлтээр 171650 хүн болжээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here