Нүүр хуудас Нийгэм САЙН МЭДЭЭ: Он солигдох мөчид 39 хүү, 36 охин мэндэлжээ

САЙН МЭДЭЭ: Он солигдох мөчид 39 хүү, 36 охин мэндэлжээ

70
0
shine-huuhed
Улсын хэмжээнд 00:00 цагаас хойш 75 хүүхэд мэндэлсний 39 нь хүү, 36 нь охин байжээ

Ерөнхийлөгч Х.Баттулга шинэ оны эхний өдөр Нийслэлийн өргөө амаржих газар буюу ууган төрөх эмнэлэгт очиж он солигдох шөнө амаржсан эхчүүд болон эмнэлгийн ажилчдад шинэ оны мэнд дэвшүүллээ.

Нийслэлийн өргөө амаржих газарт 2019 он гарсаар 13 эх амаржсан байна. Харин улсын хэмжээнд 00:00 цагаас хойш 75 хүүхэд мэндэлсний 39 нь хүү, 36 нь охин байжээ.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга тус эмнэлэгт амаржсан эхчүүдтэй уулзаж эрүүл энх, сайн сайхан бүхнийг хүсээд Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэлд төрөх эмнэлгийн орчин, төрөх орыг шинэчлэх ажилд анхаарал хандуулж ажиллахыг хүссэн юм.

Түүнчлэн амаржсан зарим эхчүүдтэй дурсгалын зураг татуулж, гарын бэлэг гардууллаа.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here