Нүүр хуудас Нийгэм Салхи, шуурганы улмаас сураггүй болсон 7 иргэнийг хайж байна!

Салхи, шуурганы улмаас сураггүй болсон 7 иргэнийг хайж байна!

46
0
salhi-shuurga-suraggui-bolson-irged
Салхи, шуурганы улмаас сураггүй болсон 7 иргэнийг хайж байна!

Хүчтэй цасан болон шороон шуурганы улмаас Архангай, Баянхонгор, Төв, Завхан, Булган, Ховд, Увс аймгуудад иргэд цасанд суусан, сураггүй алга болсон дуудлагаар төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын алба хаагчид үүрэг гүйцэтгэн ажиллаж байна.

Тодруулбал, 03 дугаар сарын 14-ний өдрийн 15:00 цагийн байдлаар нийт 14 хүн төөрсөн сураггүй болсон дуудлагаар ажиллаж, 7 иргэнийг эсэн мэнд олсон бол 7 иргэнийг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байгаа юм.

~Салхи, шуурганы улмаас сураггүй болсон 7 иргэнийг хайж байна!~

Баянхонгор аймгийн Богд суманд 2, Архангай аймгийн Батцэнгэл суманд 1, Төв аймгийн Сүмбэр суманд 2 иргэнийг тус тус эрэн хайх ажиллагаа явагдаж байна.

Цасанд суусан гэсэн дуудлагаар Увс аймгийн Улаангом, Тариалан, Өндөрхангай сумын нутагт автомашинтай зорчиж явсан 3 автомашин, 13 иргэний аюулгүй байдлыг ханган ажиллалаа.

Түүнчлэн Ховд аймгийн Ховд сумын Баянбулаг багийн нутагт 3 дугаар сарын 13-ны өдрийн 17:10 цагийн орчимд 3 айлын гэр нурсан бол Завхан аймгийн Дөрвөлжин сумын Цогт багийн нутагт дэвсгэрт байрлах “Баян Айраг” ХХК-ийн 9 гэр нурж, нэг байшингийн дээврийн төмөр хууларсан байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here