Нүүр хуудас Нийгэм Санхүүгийн зохицуулах хороо уулзалт зохион байгууллаа.

Санхүүгийн зохицуулах хороо уулзалт зохион байгууллаа.

915
0

Санхүүгийн зохицуулах хорооноос  Олон Улсын Валютын сан /ОУВС/-гийн  манай улсад суугаа суурин төлөөлөгч, ноён Нэйл Сакерийг урьж, банкнаас бусад санхүүгийн салбарын оролцогчид, мэргэжлийн байгууллагуудын төлөөллийг хамруулан уулзалт зохион байгууллаа.

Монгол Улс Олон Улсын Валютын сан /ОУВС/-гийн “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-т хамрагдан, санхүүгийн салбарт шинэчлэл хийхээр болсонтой холбогдуулан  хөтөлбөр болон ОУВС-гийн үйл ажиллагааны зарчим, манай улстай явуулж ирсэн хамтын ажиллагааны талаар тодорхой танилцуулж, холбогдох дүрэм, журмыг тайлбарлав. Хорооны дарга С.Даваасүрэн урилгыг хүлээн авч хүрэлцэн ирсэнд талархал илэрхийлээд, банкнаас бусад санхүүгийн захууд, тэдгээрийг хөгжүүлэх, нийт санхүүгийн салбарт эзлэх хувь хэмжээ, эдийн засагт үзүүлэх нөлөөллийг нэмэгдүүлэх талаар Хорооны баримталж байгаа бодлого, зорилтын талаар товч танилцууллаа.

Гурван жилийн хугацаанд хэрэгжүүлэх Монгол Улсын “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-т ОУВС зөвхөн зөвлөгөө өгөх, санхүүгийн дэмжлэг үзүүлэх хэлбэрээр оролцох бөгөөд бусад хандивлагчид, олон улсын байгууллагуудтай нягт хамтран ажиллах юм. Гол нь төсвийн болон мөнгөний бодлогыг сайжруулах, гадаад, дотоод хүчин зүйлсээс шалтгаалсан болзошгүй эрсдэл, хүндрэлд бэлэн байх тогтолцоог бэхжүүлэх, санхүүгийн салбарын засаглалыг бэхжүүлж, тогтвортой байдлыг хангах чиглэлээр тодорхой зорилтуудыг хэрэгжүүлэхээр төлөвлөж буй талаар ноён Нэйл Сакер ярьсан юм.

Тэрээр, хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд Санхүүгийн зохицуулах хороо маш чухал үүрэгтэйг онцлоод, урт хугацааны өсөлт, эдийн засгийн төрөлжилтөд банкнаас бусад салбарууд, тэр дундаа хөрөнгийн захын хөгжил шийдвэрлэх үүрэгтэйг онцолсон юм.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here