Нүүр хуудас Нийгэм Соёлын наадмаар “Монгол хувцасны нууц товчоо” загварын тоглолт болно

Соёлын наадмаар “Монгол хувцасны нууц товчоо” загварын тоглолт болно

246
0
soyliin naadam
Соёлын наадмаар “Монгол хувцасны нууц товчоо” загварын тоглолт болно
~Соёлын наадмаар “Монгол хувцасны нууц товчоо” загварын тоглолт болно~

“Мөнх тэнгэр” Монгол туургатны соёл, урлагийн их наадмыг энэ сарын 06-08-нд Улаанбаатар хотноо зохион байгуулна.

Уг наадамд оролцохоор БНХАУ-ын ӨМӨЗО, Шинжаан-Уйгарын Өөртөө Засах Орон, Хөх нуур муж, ОХУ-ын Буриад, Тува, Халимаг, Алтай, Сахагийн Бүгд Найрамдах Улсаас нийт 200 төлөөлөгч хүрэлцэн ирээд байна. Мөн нийслэлээс мянга гаруй уран бүтээлч, албаны хүн оролцох юм.

Энэ өдрүүдэд Монгол туургатны биет бус өвийн ижил болон ялгагдах онцлогуудыг дотоодын иргэн, гадаадын жуулчдад цогцоор нь үзэж танилцах боломж олгож байгаа юм.

Үүнээс гадна олон жил завсарласан соёлын биет бус өвийн “Ардын урлагийн наадам”-ыг сэргээн ирэх наймдугаар сард “Нүүдэлчний наадам” нэрээр зохион байгуулахаар 21 аймгийн авьяастнаа шалгаруулах аж.

“Монгол хувцасны нууц товчоо” загварын тоглолт зэрэг үйл ажиллагаа багтаж байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here