Нүүр хуудас Нийгэм Стандарт бус ЯНДАН-тай тээврийн хэрэгсэлд хариуцлага тооцно!

Стандарт бус ЯНДАН-тай тээврийн хэрэгсэлд хариуцлага тооцно!

471
0
auto-mashinii-buduun-yandan
Зөрчил гаргавал хүнийг 20,000 төгрөгний, хуулийн этгээдийг 200,000 төгрөгний бэлэн бус торгуулийн шийтгэл ногдуулах аж
~Стандарт бус ЯНДАН-тай тээврийн хэрэгсэлд хариуцлага тооцно!~

Урин дулааны цаг ирж спорт автомашин сонирхогч залуус шөнийн цагаар нийслэлийн гудамж замд дрифт хийж, стандарт бус яндан суурьлуулж дуу чимээ гарган иргэдийн амар тайван байдлыг алдагдуулах зөрчил ихээр бүртгэгдсэн байна.

Монгол Улсын Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 10.1-д “Улсын стандарт шаардлагыг хангасан үзүүлэлт бүхий тээврийн хэрэгслийг Монгол Улсад ашиглахыг зөвшөөрнө”, мөн Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2-р хавсралтын 4.3-д “Яндан, дуу намсгуур ажиллахгүй буюу байхгүй болсон, зориулалтын бус дуу намсгууртай автомашин ашиглахыг хориглоно” гэж тус тус заасан байдаг.

Мөн “Авто тээврийн хөдлөх бүрэлдэхүүний эргономикийн үзүүлэлтүүд” MNS 4599:2003 стандартад тээврийн хэрэгслийн утааны яндангаас гарах дуу чимээний зөвшөөрөгдөх түвшин суудлын автомашин бензин хөдөлгүүртэй бол 74, дизель бол 75 Дб /децибалл/-аас тус тус хэтрэх ёсгүй гэж тогтоосон байдаг байна.

Дээрх хууль, дүрэмд заасны дагуу утааны яндангаас гарах дуун хэмжээ хэтэрсэн тээврийн хэрэгслийг нэг бол дуу намсгагч /глушитель/ ажиллахгүй болсон, эсвэл зориулалт бусаар өөрчилж тоноглосон гэж үзэж Монгол улсын Зөрчлийн тухай хуулийн 14 дүгээр зүйл 14.7 дахь хэсгийн 14.7.15-д заасныг үндэслэн хүнийг 20,000 төгрөгний, хуулийн этгээдийг 200,000 төгрөгний бэлэн бус торгуулийн шийтгэл ногдуулах аж.

Хэрвээ утааны яндангаас гарах дуу хэмжээ хэтэрсэн эсвэл зориулалтын бусаар өөрчилж тоноглосон тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцож байвал иргэн та гэрэл зургаар баримтжуулан Замын цагдаагийн албанд хандан шалгуулж, шийдвэрлүүлэх боломжтой юм.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here