Нүүр хуудас Нийгэм Голд машинаа угаавал эрх хасч, 720 мянган төгрөгөөр торгуулна!

Голд машинаа угаавал эрх хасч, 720 мянган төгрөгөөр торгуулна!

457
0
gold_mashin_ugaah
Голд машинаа угаавал эрх хасч, 720 мянган төгрөгөөр торгуулна
~Голд машинаа угаавал эрх хасч, 720 мянган төгрөгийн торгууль ногдуулна~

Урин дулаан цаг ирэнгүүт ухамсар муутай иргэд гол ус бохирдуулж автомашинаа угаадаг билээ. Тэгвэл ийм иргэдийн талаарх мэдээлэл, машины зураг хөргийг авч холбогдох газарт нь мэдээлэх үүрэгтэй.

Хэрвээ гол, мөрөнд автомашинаа угаавал 720.000 төгрөгөөр торгож, жолоочийн эрхийг хоёр жил хүртэлх хугацаагаар хасдаг болжээ.

Гол мөрөний урсац татрах, тасрах, ширгэх зэрэг нь хүний буруутай үйлдлээс болдог гэдгийг холбогдох газруудаас мэдээлсэн юм. Тиймээс иргэдийг ухамсартай байж, усаа хамгаалж хайрлаж, голдоо машин тэргээ угаахгүй байхыг анхааруулж байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here