Нүүр хуудас Нийгэм Өндрийн хязгаарыг мөргөсөн жолоочид хариуцлага тооцлоо

Өндрийн хязгаарыг мөргөсөн жолоочид хариуцлага тооцлоо

113
0
zamiin_osol_ondriin_hyazgaariig_zorchiw
Тээж яваа ачааны өндрийг мэддэггүйгээс шалтгаалж энэ төрлийн осол гарч байна
~Өндрийн хязгаарыг мөргөсөн жолоочид хариуцлага тооцлоо~

Сүхбаатар дүүрэг дэх Замын цагдаагийн хэлтсээс 2018 оны 6 дугаар сард Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо Буян ХХК-ны уулзварын нүхэн гарцны өндрийн хязгаарыг мөргөж унагасан жолоочид хариуцлага тооцож, дахин суурилуулах ажлыг явууллаа.

Зөрчил гаргасан иргэн А-д Зөрчлийн тухай хуулийн 14.7.51-д заасны дагуу /Жолооч замын хөдөлгөөний дүрэм зөрчиж бусдын эрүүл мэнд, эд хөрөнгөд хохирол учруулсан нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол хүнийг нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно/ 100 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгож арга хэмжээ авч ажилласан байна.

Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1 дүгээр бүлгийн 2.13-д зааснаар “Өндрийн хязгаарлал” – ачаатай буюу ачаагүй өндрийн хэмжээ нь тэмдэгт зааснаас илүү тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хориглоно” гэх тэмдгийг зөрчих, өөрийн тээж яваа ачааны өндрийг мэддэггүйгээс шалтгаалж энэ төрлийн осол гарч байна.

Иймд жолооч та замын хөдөлгөөний дүрмээ баримталж хөдөлгөөнд оролцохыг анхааруулж байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here