Нүүр хуудас Нийгэм Стандарт, хэмжил зүйн газар Менежментийн тогтолцоогоо шинэ шатанд гаргав

Стандарт, хэмжил зүйн газар Менежментийн тогтолцоогоо шинэ шатанд гаргав

119
0

 

Засгийн газрын 2008 оны 265 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангах, Төрийн үйлчилгээг шуурхай нээлттэй, ил тод, чирэгдэлгүй болгох, үйл ажиллагаандаа хяналт тавих, байнгын сайжруулалт хийх, үйлчүүлэгч хэрэглэгчийн сэтгэл ханамжийг дээшлүүлэх зорилгоор Стандарт, хэмжил зүйн газар Төрийн захиргааны байгууллагаас анх удаа удирдлагын тогтолцооны олон улсын ISO 9001 стандартыг үйл ажиллагаандаа 2015 онд амжилттай нэвтрүүлсэн.
Францын баталгаажуулалтын байгууллага AFNOR-аас 2017 оны 10 дугаар сарын 25-26-ны өдрүүдэд ISO 9001:2015 стандартын шинэчилсэн хувилбарт шилжсэн удирдлагын тогтолцооны хөндлөнгийн аудитад хамрагджээ.

Тус аудитаар шинэчилсэн стандартын дагуу тогтолцоонд эрсдлийг хэрхэн үнэлж боломжийг тодорхойлсон, сонирхогч талын хэрэгцээ шаардлагыг бий болгох талаар газар дээр нь үнэлгээ хийгдлээ.

Менежментийн тогтолцоог сайжруулсанаар Стандарт, хэмжил зүйн газар нь хэрэглэгчдийнхээ сэтгэл ханамжийг дээшлүүлэхэд чиглэсэн хууль эрх зүйн зохицуулалтын шаардлагыг хангасан, тасралтгүй сайжруулж явах боломжтой, үр дүнтэй удирдлагын тогтолцоо бүрдүүлснээр нийгэм, эдийн засаг, аж үйлдвэр, худалдааны хөгжилд үзүүлэх стандартчилал, хэмжилзүйн салбарын бодит үр дүнг бий болгох, төр, хувийн хэвшил, хэрэглэгчийн хоорондын итгэлцлийг нэмэгдүүлж, хамтын ажиллагааг бэхжүүлэхэд чухал нөлөөтэй юм.

Цаашид өгсөн зөвлөмжийн дагуу тогтолцоонд үйл явцыг сайжруулах төлөвлөгөөг гарган үе шаттайгаар хэрэгжүүлэхээр ажиллаж байна. Мөн байгууллагын нийт үйл явц, тогтолцоо нь тодорхой, баримтжсан, цэгцтэй, хяналттай, ажлын гүйцэтгэлийг илүү сайжруулсан байх болно.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here