Нүүр хуудас Нийгэм Судлаачдад зориулсан Статистикий…

Судлаачдад зориулсан Статистикий…

122
0
Судлаачдад зориулсан Статистикий...
Судлаачдад зориулсан Статистикий...
Судлаачдад зориулсан Статистикийн хорооны сургалт эхэллээ
Үндэсний статистикийн хорооноос Өрхийн нийгэм, эдийн засгийн судалгаа, Ажиллах хүчний судалгааны багийн ахлагч, судлаачдад зориулсан сургалт эхэллээ.
Сургалтын зорилго нь анхан шатны мэдээлэл цуглуулдаг багийн ахлагч, судлаач нарт ӨНЭЗС, АХС-ны асуулгыг зааврын дагуу үнэн, зөв, бүрэн, чанартай нөхөх чадвар эзэмшүүлэх юм. Тодруулбал, нэгдсэн нэг ойлголттой болох, судалгааны ярилцлага авах чадварыг дээшлүүлэх, асуулгын үзүүлэлт бүрийг нягт ойлгож, зөв нөхөх чадвартай байх зэрэг олон талын мэдлэг, мэдээлэл өгөх юм.
sudlaachdad zoriulsan
Судлаачдад зориулсан Статистикийн хорооны сургалт эхэллээ

Өрхийн нийгэм, эдийн засгийн судалгаа нь ДНБ, ТХЗ, Хэрэглээний үнийн индексийг тооцоход шаардлагатай үзүүлэлт, тогтолцоонуудыг гаргадаг. Мөн хоёр жил тутамд Монгол Улсын хүн амын амьжиргааны түвшин ядуурлын үндсэн үзүүлэлтүүдийг бүс, суурьшил, аймгийн хэмжээнд тооцон гаргадаг билээ. Харин Ажиллах хүчний судалгаа нь хүн амын хөдөлмөр эрхлэлтийн байдлыг тодорхойлж, хөдөлмөр эрхлэлт, ажиллах хүчний шалгуур үзүүлэлтүүдийг үндэсний хэмжээнд бүс, хот, хөдөө, аймаг, нийслэл, дүүргээр эдийн засгийн үйл ажиллагааны салбар, ажил мэргэжлийн ангиллаар улирлын нөлөөллийг тусган гаргадаг. Эдгээр судалгааны анхан шатны мэдээллийг цуглуулахад судлаачид өндөр үүрэгтэй.

Тус сургалтыг 2014 онд зохион байгуулж байсан бөгөөд дөрвөн жилийн дараа дахин зохион байгуулж буй нь энэ юм. Сургалтад нийслэл, 21 аймгийн 120 гаруй судалгааны багийн ахлагч, судлаачид оролцож байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here