Нүүр хуудас Нийгэм “Сургагч ахлагч нарыг чадавхижуулах сургалт”-ын нээлтийн үйл ажиллагаа боллоо

“Сургагч ахлагч нарыг чадавхижуулах сургалт”-ын нээлтийн үйл ажиллагаа боллоо

301
0

Цагдаагийн албаны тухай хууль шинэчлэн батлагдсантай холбогдуулан Улаанбаатар цагдаагийн хүрээний цагдаагийн газар хэлтсийн ахлагч бүрэлдэхүүнээс сургагч ахлагчийн шалгуур хангасан алба хаагчдад сургалт зохион байгууллаа.

Нээлтийн үйл ажиллагаанд Цагдаагийн Ерөнхий газрын дэд дарга, дэд комиссар Ч.Болдбаатар, Дотоод хяналт-аюулгүй байдлын хангах газрын Хяналт, шалгалт, үнэлгээ, дотоод аудитын хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Н.Батзогсох, Сургалтын төвийн дарга, цагдаагийн хурандаа Б.Цогтбаяр болон албаны бусад хүмүүс, алба хаагчдын төлөөлөл оролцлоо. Цагдаагийн байгууллагын алба хаагчдын 50 –аас дээш хувь нь ахлагч бүрэлдэхүүн байдаг.

Тэдний мэргэжлийн ур чадварыг сайжруулах, ахлагч бүрэлдэхүүний манлайллыг дээшлүүлэх чиглэлээр цагдаагийн байгууллагын хэмжээнд анх удаа энэ үйл явдлыг зохион байгуулж байна. Сургалт 5 хоног үргэлжилнэ. Цаашид орон нутгийн ахлагч бүрэлдэхүүний төлөөлөл алба хаагчдыг оролцуулах юм. Цагдаагийн байгууллагад ажиллаж байгаа ахлагч бүрэлдэхүүндээ ажлын амжилт хүсэн ерөөе

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here