Нүүр хуудас Нийгэм Сэргээш хэрэглэсэн тамирчидаараа АНУ, Орос, Энэтхэг улсууд тэргүүлжээ.

Сэргээш хэрэглэсэн тамирчидаараа АНУ, Орос, Энэтхэг улсууд тэргүүлжээ.

115
0

2017 оны 1 сарын 1-нээс эхлэн АНУ-ын мэргэжлийн тамирчдаас 73 нь сэргээшийн шалгалтад бүдэрчээ.  Сэргээшийн үзүүлэлтээр АНУ-ын  тамирчид дэлхийн лидерүүд болсон байна. Энэ тухай “Итгэл хүлээсэн дугуйн спортын төлөө” гэсэн олон улсын  хөдөлгөөний албан ёсны сайтаар (MPCC) мэдээлжээ.

Энэ жагсаалтын хоёрт бичигдсэн Оросын 24 тамирчин хориотой бодис хэрэглэсэн нь америкчуудынхаас гурав дахин бага байна. Гуравт Энэтхэг 16 , дөрөв ба тавд Бразили, Доминикан хоёр 15  адилхан үзүүлэлттэйгээр бичигдлээ.

Бүхнээс илүүтэйгээр  бейсболчид сэргээш хэрэглэсэн ба тэдний тоо 52. Араас нь хөнгөн атлетикчид 45 хүнтэйгээр орлоо. Хүнд атлетикийн төрөл 33-аар гуравт бүртгэгдлээ.

MPCC байгууллагад унадаг дугуйн хэдэн арван мэргэжлийн багууд багтдаг. Тус байгууллага  байнга ийм  чансаа гарган дугуйчдын үзүүлэлтийг харьцуулахаар  сэргээш илэрсэн бусад төрлийн тамирчдыг  жагсаадаг гэнэ. Энэ жилд дугуйн спортын 11 тамирчнаас сэргээш ба дугуйчид уг жагсаалтын наймд  оржээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here