Нүүр хуудас Нийгэм СЭРЭМЖИЛ: Гэр бүлээрээ нийлж, хүн худалдаалах гэмт хэрэг үйлджээ

СЭРЭМЖИЛ: Гэр бүлээрээ нийлж, хүн худалдаалах гэмт хэрэг үйлджээ

118
0
hun-hudaldah-gemt-hereg
Гэр бүлээрээ нийлж, хүн худалдаалах гэмт хэрэг үйлджээ

Эрүүгийн цагдаагийн албаны зохион байгуулалттай гэмт бүлэг, хүн худалдаалах гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсээс П.Загдсүрэн, хамтран амьдрагч О.Дарханбаяр, охин Ө.Дөлгөөнтуул, хүү Ө.Гарьдмагнай нарын хамт бүлэглэн нэр бүхий 5 эмэгтэйг насанд хүрээгүй байх үеэс нь хүч хэрэглэн өөрийн эрхшээлдээ байлгаж,

урт хугацааны туршид бэлгийн мөлжлөгийн зорилгоор бусад худалдаалсан эрүүгийн хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж, Монгол Улсын Эрүүгийн хуулийн 13.1 дүгээр зүйлийн 2 дэх хэсэгт заасан “Олон хүнийг худалдаалсан” үндэслэлээр шүүхэд шилжүүлсэн байна.

Тус хэргийг хэлэлцсэн Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн шийдвэрээр П.Загдсүрэнд 10 жилийн хорих ял, О.Дарханбаярт 8 жилийн хорих ял, охин Ө.Дөлгөөнтуул, хүү Ө.Гарьдмагнай нарт 5 жилийн хорих ял тус тус ногдуулсан байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here