Нүүр хуудас Нийгэм СЭРЭМЖИЛ: Өгий нууранд хоёр иргэн осолджээ!

СЭРЭМЖИЛ: Өгий нууранд хоёр иргэн осолджээ!

396
0
arhangai-ogii-nuur
СЭРЭМЖИЛ: Өгий нууранд хоёр иргэн осолджээ!
~СЭРЭМЖИЛ: Өгий нууранд хоёр иргэн осолджээ!~

Архангай аймгийн Өгий нууранд наймдугаар сарын 11-ний өдөр хоёр иргэн хийлдэг завьтай явж байгаад живжээ.

Тодруулбал, Нийслэлийн Баянгол дүүргийн харьяат 34 настай эрэгтэй А, 31 настай эмэгтэй Э нар тус нууранд 22 цагийн үед живсэн тухай дуудлага аймгийн Онцгой байдлын ерөнхий газарт иржээ.

Дуудлагын дагуу алба хаагчид эрэн хайх ажиллагааг зохион байгуулж наймдугаар сарын 12-ны өдрийн 07 цагт иргэн А-ийн цогцсыг эргээс 200 метр, усны 6-7 метрийн гүнээс гаргаж цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгсөн байна.

Эрлийн ажиллагааг цааш үргэлжлүүлэхийн тулд Үндэсний аврах бригадын найман алба хаагч, хоёр авто машинтай хүч нэмэгдүүлэн ажиллаж өчигдөр /2018.08.14/ 17:40 цагт эргээс 500 метр, усны найман метрийн гүнээс иргэн Э-ийн цогцсыг олж цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгчээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here