Нүүр хуудас Нийгэм СЭРЭМЖЛҮҮЛЭГ: БНСУ-д байгаа Монголчуудад анхаарал, болгоомжтой байхыг сануулав

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: БНСУ-д байгаа Монголчуудад анхаарал, болгоомжтой байхыг сануулав

133
0

БНСУ-ын Умард Кёнсан мужийн Пухан хотын ойролцоо өнөөдөр 14.29 цагт 5.4 балл, 16.49 цагт 4.6 баллын газар хөдлөлт болжээ. Эдгээр газар хөдлөлт Сөүл хотын төв орчимд мөн мэдрэгдсэн байна.

БНСУ-д манай улсын нийт 38 мянга гаруй иргэн оршин суудаг бөгөөд Пухан хот орчим албан ёсны бүртгэлтэй 84 монгол иргэн байдаг байна.

Монгол иргэн газар хөдлөлтөд өртсөн тухай мэдээлэл одоогоор байхгүй талаар Монгол Улсаас БНСУ-д суугаа ЭСЯ-наас мэдэгдлээ.

Иймд Гадаад харилцааны яамны зүгээс Солонгост байгаа монгол иргэдийг анхаарал, болгоомжтой байхыг зөвлөж байна.

 

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here