Нүүр хуудас Нийгэм Сүхбаатар дүүргийн “Хар ирвэс” бүлэг “Өсвөрийн Аврагч”-аар шалгарлаа.

Сүхбаатар дүүргийн “Хар ирвэс” бүлэг “Өсвөрийн Аврагч”-аар шалгарлаа.

148
0

Ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн сурагчдын гамшгаас хамгаалах мэдлэгийг нэмэгдүүлэх, болзошгүй гамшгийн үед өөрийгөө болон бусдыгаа авран хамгаалах дадал эзэмшүүлэх зорилгоор нийслэлийн түүхт 378 жилийн ой, Гамшгийн эрсдэлийг бууруулах олон улсын өдрийг угтан Нийслэлийн аварга шалгаруулах “Өсвөрийн Аврагч-2017” тэмцээнийг 2017 оны 10 дугаар сарын 05-ны өдөр Сүхбаатарын талбайд зохион байгууллаа.

Тэмцээний нээлтийн ажиллагаанд ОБЕГ-ын Гамшгаас урьдчилан сэргийлэх газрын дарга, хурандаа Д.Батсайхан, НОБГ-ын дарга, хурандаа Ж.Чүлтэмсүрэн, дэд дарга, дэд хурандаа Н.Нямхорлоо болон дүүргийн Онцгой байдлын хэлтсүүдийн удирдлагууд оролцсон юм.

Тус тэмцээнд нийслэлийн есөн дүүргийн ерөнхий боловсролын сургуулиудаас  аваргаар шалгарсан  БЗД-ийн ЕБ-ын 87-р сургууль, Багануур дүүргийн ЕБ-ын 125-р сургууль, БГД-ийн ЕБ-ын  38-р сургууль, СБД-ийн ЕБ-ын  4-р сургууль, СХД-ийн ЕБ-ын 105-р сургууль, Налайх дүүргийн ЕБ-ын “Голомт” сургууль, ХУД-ийн ЕБ-ын 34-р сургууль, ЧД-ийн ЕБ-ын 23-р сургуулийн ахлах ангийн нийт 80 гаруй өсвөрийн аврагчид оролцлоо.  Багууд байран дээрх ажиллагаа, мэдлэг сорих асуулт хариулт, гимнастик, уснаас аврах ажиллагаа, эмнэлгийн анхны тусламж үзүүлэх, үер усны аюулаас аврах ажиллагаа, нурангиас нэрвэгдэгчийг аврах, уяа зангидах, гал түймэр унтраах гэсэн цэгүүдэд  үүрэг гүйцэтгэн, оюун ухаан, хурд хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдөж, аваргуудаа шалгаруулсан юм. Тэмцээний нийлбэр оноогоор  1-р байранд Сүхбаатар дүүргийн 4 дүгээр сургуулийн “Хар ирвэс” бүлэг, 2-р байранд Хан-Уул дүүргийн 34 дүгээр сургуулийн “Хангарьд” бүлэг, 3-р байранд Багануур дүүргийн 125  дугаар сургуулийн баг, тусгай байранд СХД-ийн 105-р сургуулийн баг тамирчид тус тус шалгарч, өргөмжлөл, медаль, мөнгөн шагналаар шагнууллаа. гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here