Нүүр хуудас Нийгэм Сүхбаатар, Хэнтийд ноолуурын үнэ 139 мянгад хүрлээ

Сүхбаатар, Хэнтийд ноолуурын үнэ 139 мянгад хүрлээ

379
0
nooluuriin-une
Сүхбаатар, Хэнтийд ноолуурын үнэ 139 мянгад хүрлээ

Монгол улс дэлхийн зах зээл дэх ноолуурын 45 хувийг нийлүүлж, 26 сая толгой ямаанаас нийт 9.6 мянган тонн ноолуур самнаж, боловсруулан, 1 их наяд төгрөгийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж дотоод болон гадаадын зах зээлд нийлүүлж байна.

Малчны хотноос үйлдвэрлэгчид хүрэх дамжлага тодорхойгүй, бодлогогүй явж ирснээс ченжүүдийн гараар дамжиж малчдад өгөх үр өгөөж хангалтгүй байна.

Ноолуурын үнийн өсөлт бууралт малчдын амьжиргаатай шууд холбоотой учир салбарын яам энэ чиглэлд анхаарч ХХААХҮЯ, Хөдөө аж ахуйн бирж хамтран орон нутагт ноолуурын дуудлага худалдаа зохион байгуулж эхэллээ.

Энэхүү дуудлага худалдааны эхлэлийг тавьсан Сүхбаатар аймагт нэг кг ноолуурын үнэ 133.0 мянган төгрөг, Хэнтий аймагт 139.0 мянган төгрөгт хүрсэн байна.

Эх сурвалж: ХХААХҮЯ

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here