Нүүр хуудас Нийгэм Төв аймагт махны үнэ 500-1000… Нийгэм Төв аймагт махны үнэ 500-1000… Нийтлэгч Mongolia Today - 2018.03.31 621 0 Facebook Twitter Pinterest WhatsApp Төв аймагт махны үнэ 500-1000 төгрөгөөр нэмэгджээ Төв аймагт махны үнэ 500-1000 төгрөгөөр нэмэгджээ Төв аймгийн хэмжээнд махны үнэ 500-1000 төгрөгөөр нэмэгджээ. Энэ нь малын гоц халдварт өвчлөлүүд болон цаг агаарын байдлаас шалтгаалан нийлүүлэлт багассантай холбоотой гэдгийг махны ченжүүд тайлбарлаж байна. Төв аймгийн Зуунмод сумын хэмжээнд махны томоохон зах 2 байдаг. Өдөртөө 100 гаруй иргэд үйлчлүүлж махныхаа хэрэгцээг хангадаг талаар мах худалдан борлуулдаг хүмүүс хэлж байна. Харин сүүлийн үед махны худалдан авалт муудаж байгаа тэд онцоллоо. Энэ нь олон шалтгаантай бөгөөд хамгийн том шалтгаан нь цаг агаарын байдалтай холбон тайлбарлаж байна. Мөн тэд махны ариун цэврийг сайтар мөрдөж гарал үүлсийн бичиггүй малын мах авахгүй байгаа гэдгээ тодотгож байсан юм.