Нүүр хуудас Нийгэм Төгөлдөр хуурч С.Одгэрэл Франц улсад тоглов

Төгөлдөр хуурч С.Одгэрэл Франц улсад тоглов

113
0
togoldor-huurch-odgerel
Төгөлдөр хуурч С.Одгэрэл Франц улсад тоглов

Франц Улс дахь Монголын ЭСЯ Булонь-Биянкур хотын захиргаатай хамтран 12 дугаар сарын 13-ны өдөр төгөлдөр хуурч С.Одгэрэлийн төгөлдөр хуурын тоглолтыг Булонь-Биянкур хотын соёлын төвд амжилттай зохион байгууллаа.

Тоглолтыг Булонь-Биянкур хотын захиргаа, хотын зөвлөлийн гишүүд, Франц Улсад суугаа Элчин сайд нар, Францын төрийн байгууллагуудын болон бизнесийн төлөөлөл, Монгол судлаачид, Булонь-Биянкур хотын оршин суугчид зэрэг 400 орчим үзэгч ирж сонирхов. Арга хэмжээг Элчин сайд А.Баттөр нээж үг хэлэв.

Тоглолтын хөтөлбөрт дэлхийн сонгодог бүтээлүүд болон Монголын хөгжмийн зохиолчдын уран бүтээлүүдээс оруулж төгөлдөр хуур, морин хуур, хийл, виолончель хөгжмийн хосолсон тоглолтыг толилуулав.

Монголын сонгодог урлагийн хөгжил, монгол аялгүйн өвөрмөц байдлыг үзүүлсэн энэхүү тоглолт францын үзэгчдэд Монгол Улсыг шинэ өнцгөөс нээж харуулсан арга хэмжээ болж чадсан юм.

Тоглолтын дараагаар төгөлдөр хуурын тоглолтыг үзсэн хүндэт зочдод зориулан 400 хүний хүлээн авалт хийж, монгол хоолоор дайлсан байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here