Нүүр хуудас Улс төр Н.Номтойбаяр: У.Хүрэлсүх ЖДҮ-чдийн загалмайлсан эцэг

Н.Номтойбаяр: У.Хүрэлсүх ЖДҮ-чдийн загалмайлсан эцэг

198
1
nomtoibayr
УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ

УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.

Ингэхдээ тэрээр “ЖДҮ”-тэй нэр холбогдсон сайд, гишүүдийг Ерөнхий сайд У.Хүрэлсүх хамгаалаад байсны учрыг би сая баримтаар үзлээ. У.Хүрэлсүх өөрөө “ЖДҮ-чдийн загалмайлсан эцэг юм” байна. Ерөнхий сайд У.Хүрэлсүх өөрийн төрсөн дүүгийн нэр дээр ЖДҮХС-гаас 20176 онд 1.3 тэрбум төгрөгийн зээл авсан байна. Шадар сайд байхдаа дүүгийнхээ зээлийг хөөцөлдөөд явж байсныг би сая үзлээ. Зээлийн санхүүжилтийнхээ 560 сая төгрөгийг нь одоогийн байдлаар авчихаад байгааг би мэдлээ” гэж тодотгосон юм.

Мөн тэрээр “Тухайн үед У.Хүрэлсүх дүүдээ зээл авч өгөх гэж хөөцөлдөж байсан байна. МАН “ЖДҮ-чин” даргатай болчихлоо. Амьдралдаа бизнес эрхэлж үзээгүй хүн яаж хөрөнгөжсөнөө тайлбарлах хэрэгтэй. Өөрөө Ерөнхий сайдын ажлаа өгөхгүй бол би өөрийнхөө албан бланк дээр Засгийн газрыг огцруулах бичигт гарын үсэг цуглуулж эхэлнэ. Одоо Ц.Нямдорж сайд ч гэсэн ажлаа хийх хэрэгтэй. Би хувь хүнийхээ хувьд нилээд зориг гаргаж гаргаж, энэ мэдээллийг хийж байна. У.Хүрэлсүх 48 цагийн дотор Ерөнхий сайдаасаа огцрох өргөдлөө өгөх хугацаа байна” гэсэн юм.

1 сэтгэгдэл

  1. Хүрэлсүх чамайг бодвол арай дээр ээ Номтойбаяр аа. Цагаан суваргаа л буцаагаад өгчих

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here