Нүүр хуудас Нийгэм Төрсөн өдрөөрөө нэн ядуу өрхүүдэд тусламж үзүүллээ

Төрсөн өдрөөрөө нэн ядуу өрхүүдэд тусламж үзүүллээ

176
0

“Гоёл дент” шүдний эмнэлгийн эмч И.Золбоо төрсөн өдрөө бусдаас өвөрмөц тэмдэглэжээ. Залуус ихэвчлэн баяр ёслолын байдалтай төрсөн өдрийн баяраа тэмдэглэж өнгөрүүлдэг тэрбээр өнгөрөгч ням гаригт тохиосон төрсөн өдрөөрөө Сонигинохайрхан дүүргийн 26-р хорооны нэн ядуу 65 өрхөд хүнсний нэг сарын хэрэглээний зүйлс тусламж болгон өгч, мөн тус өрхийн 117 хүүхдэд шүдний үзлэг хийн, баяраа тэмдэглэжээ.

Нэн ядуу өрх олонтой бүс болох Улаанчулуутын хогийн цэгийг даган амьдралаа залгуулдаг өрхүүдэд туслахаар зорьсон бөгөөд төрсөн өдрийн бэлэг болгож, найз нөхөд, дотнын хүмүүсээсээ төрсөн өдрийн бэлэг болгон хандив цуглуулсан аж.

 

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here