Нүүр хуудас Нийгэм Улаанбаатарт 10 хэм хүйтэн, цас орохгүй

Улаанбаатарт 10 хэм хүйтэн, цас орохгүй

48
0
Tsag agaariin medee
Улаанбаатарт 10 хэм хүйтэн, цас орохгүй

Малчид, тээвэрчид, иргэдэд зориулсан мэдээ: Өнөө маргаашдаа ихэнх нутгаар цас орохгүй, өдөртөө хүйтний эрч суларна.

2018 оны 11 дүгээр сарын 28-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Нутгийн хойд хэсгээр үүлшинэ. Бусад нутгаар багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 6-11 метр.

Дархадын хотгороор 16-21 хэм, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэн бэлчир орчим, Идэр, Тэс, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр 8-13 хэм хүйтэн, Алтайн өвөр говиор 2 хэм хүйтнээс 3 хэм дулаан, бусад нутгаар 2-7 хэм хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. 8-10 хэм хүйтэн байна.

2018 оны 11 дүгээр сарын 29-нөөс 12 дугаар сарын 03-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв

30-нд Алтайн уулархаг нутгаар бага зэргийн цас, 12 дугаар сарын 1-нд баруун аймгуудын нутаг, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 2-нд ихэнх нутгаар цас орно. Салхи 29-нд зарим газраар, 30-нд Алтайн салбар уулс болон Арц Богдын Өвөр хоолойгоор секундэд 12-14 метр, 1-нд нутгийн баруун хагаст, 2-нд ихэнх нутгаар секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метр хүртэл ширүүсч цасан болон шороон шуурга шуурна.

Ихэнх нутгаар хүйтний эрч бага зэрэг суларч Дархадын хотгороор шөнөдөө 23-28 хэм, өдөртөө 15-20 хэм, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэн бэлчир, Завхан голын эх, Идэр, Тэс, Туул, Тэрэлж, Хэрлэн Онон, Улз голын хөндийгөөр шөнөдөө 19-24 хэм, өдөртөө 5-10 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 8-13 хэм хүйтэн, өдөртөө 3-8 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 13-18 хэм, өдөртөө 1 хэм дулаанаас 4 хэм хүйтэн байна.

1-нд баруун аймгуудын нутгаар, цаашдаа ихэнх нутгаар хүйтэрнэ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here