Нүүр хуудас Нийгэм Улаанбаатарт 19 хэм дулаан, баруун аймгуудаар нойтон цас орно

Улаанбаатарт 19 хэм дулаан, баруун аймгуудаар нойтон цас орно

129
0
Tsag agaariin medee
Улаанбаатарт 19 хэм дулаан, баруун аймгуудаар нойтон цас орно

Малчид, тариаланчид, хадланчдын анхааралд: Өнөөдөр баруун аймгуудын нутаг, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар хур тунадас, нойтон цас орж, цасан болон шороон шуурга шуурна.

2018 оны 10 дугаар сарын 03-ны 08 цагаас 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ

Нутгийн баруун хагаст үүлэрхэг. Бусад нутгаар багавтар үүлтэй. Баруун аймгуудын ихэнх нутаг, Хангай, Хөвсгөлийн уулсаар хур тунадас, нойтон цас орно. Салхи баруун аймгуудын нутгаар баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 7-12 метр, баруун болон төвийн аймгуудын зарим газраар түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүснэ.

Увс нуурын хотгор, Алтайн уулархаг нутаг, Завхан голын эх, Тэс голын хөндийгөөр cэрүүсч 3-8 хэм, Их нууруудын хотгор болон Дархадын хотгор, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэн бэлчир орчим, Идэр голын хөндийгөөр 9-14 хэм, бусад нутгаар 17-22 хэм дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 7-12 метр. 17-19 хэм дулаан байна.

2018 оны 10 дугаар сарын 04-нөөс 10 дугаар сарын 08-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв

4-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг болон төвийн аймгуудын ихэнх нутгаар, 5-нд төвийн аймгуудын нутгийн зүүн, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр хур тунадас, цас орж, цасан шуурга шуурч, 6-нд төвийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 7-нд төв болон говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар бага зэргийн цас орно.

Салхи 4-нд ихэнх нутгаар, 5-нд нутгийн зүүн хагаст, 6-7-нд говь, талын нутгаар түр зуур секундэд 16-18 метр хүртэл ширүүсч шороон шуурга шуурна. Хүйтэрч Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Тэс, Туул, Тэрэлж голын хөндий, Завхан голын эх, Хүрэн бэлчир орчмоор шөнөдөө 10-15 хэм хүйтэн,

өдөртөө 2 хэм хүйтнээс 3 хэм дулаан, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 1 хэм хүйтнээс 4 хэм дулаан, өдөртөө 8-13 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 3-8 хэм хүйтэн, өдөртөө 2-7 хэм дулаан байна. 6-нд нутгийн баруун хэсгээр, 7-нд нутгийн баруун хагаст өдөртөө бага зэрэг дулаарна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here