Нүүр хуудас Нийгэм Улаанбаатарт 23 хэм хүйтэн, ялимгүй цас орно

Улаанбаатарт 23 хэм хүйтэн, ялимгүй цас орно

75
0
Tsag agaariin medee
Улаанбаатарт 23 хэм хүйтэн, ялимгүй цас орно

Малчид, тээвэрчид, иргэдийн анхааралд: Ойрын хоногуудад нийт нутгаар хүйтний эрч нэмж чангарахыг анхааруулж байна.

2018 оны 12 дугаар сарын 05-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Нутгийн төв хэсгээр үүлэрхэг. Төв болон говийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр бага зэргийн цас орно. Бусад нутгаар багавтар үүлтэй, цас орохгүй.

Салхи хойноос секундэд 5-10 метр, Алтайн салбар уулс болон Арц богдын өвөр хоолойгоор секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэн бэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр 26-31 хэм, Алтай, Хангай, Хөвсгөл,

Хэнтийн уулархаг нутаг, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Онон, Улз голын хөндийгөөр 21-26 хэм, Алтайн өвөр говь болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 11-16 хэм, бусад нутгаар 17-22 хэм хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлэрхэг. Ялимгүй цас орно. Салхи хойноос секундэд 5-10 метр. 21-23 хэм хүйтэн байна.

2018 оны 12 дугаар сарын 06-наас 12 дугаар сарын 10-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв

6-нд төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 7-нд зүүн аймгуудын нутгийн зарим газраар ялимгүй цас, 9-нд баруун аймгуудын нутгийн зүүн, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр бага зэргийн орж, явган шуурга шуурна. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр.

Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэн бэлчир, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 45-50 хэм, өдөртөө 32-37 хэм, Увс нуурын хотгор болон Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр шөнөдөө 35-40 хэм, өдөртөө 23-28 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 23-28 хэм,

өдөртөө 14-19 хэм, бусад нутгаар шөнөдөө 29-34 хэм, өдөртөө 18-23 хэм хүйтэн байна. Хугацааны сүүлчээр ихэнх нутгаар хүйтний эрч бага зэрэг суларна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here