Нүүр хуудас Нийгэм УЛААНБААТАР ХОТЫН ЦАГДААГИЙН ГАЗАР 2016 ОНЫ АЖЛАА ДҮГНЭЛЭЭ

УЛААНБААТАР ХОТЫН ЦАГДААГИЙН ГАЗАР 2016 ОНЫ АЖЛАА ДҮГНЭЛЭЭ

145
0

Улаанбаатар хотын Цагдаагийн газар 2016 оны ажлаа дүгнэж, тайлангийн хурлаа өнөөдөр Соёлын төв өргөөнд зохион байгуулаа. Энэ онд ажил хөдөлмөрөөрөө бусдыгаа манлайлсан алба хаагчид хөдөлмөрийн болон ажил мэргэжлийн шилдгээр шалгарч, шагнал гардлаа.

Тайлангийн хуралд нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд, нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын ажлын албаны дарга М.Буяндэлгэр, Цагдаагийн ерөнхий газрын дэд дарга, дэд комиссар М.Лувсандорж, Олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны дарга, туслах комиссар П.Энхтогтох, Улаанбаатар хотын цагдаагийн газрын дарга, даргын зөвлөлийн гишүүд, дүүрэг дэх цагдаагийн хэлтсийн дарга нар болон алба хаагчид оролцлоо.

Тайлангийн хурлын үеэр Гэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн хэв журам хамгаалах ажилд мэдлэг, туршлага, хүч оюунаа дайчлан мэргэжлийн өндөр ур чадвар гарган ажилласан хөдөлмөрийн болон ажил мэргэжлийн 18 алба хаагч, Нийслэлийн эрүүл аюулгүй байдлын индексийн түвшинг ахиулах чиглэлээр үр дүнтэй ажилласан 29 алба хаагчийг өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнаж урамшууллаа. Мөн Сонгинохайрхан дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтэс шилдгээр шалгарч, автомашинаар шагнуулсан юм.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here