Нүүр хуудас Нийгэм Улаанбаатар хот 60 жилийн дараа гүүрэн байгууламжуудаа цогцоор нь шинэчилж байна

Улаанбаатар хот 60 жилийн дараа гүүрэн байгууламжуудаа цогцоор нь шинэчилж байна

162
0
shine-guur
Улаанбаатар хот 60 жилийн дараа гүүрэн байгууламжуудаа цогцоор нь шинэчилж байна

Монгол Улсын нийт хүн амын тал хувь нь ажиллаж амьдарч байгаа их хотын дэд бүтцийн хөгжлийн тулгуур баганын нэг бол автозамын салбар. 2018 онд Улаанбаатар хотод улс, нийслэлийн төсөв, нийслэлийн авто замын сан, гадаадын зээл тусламж,

орон нутгийн хөгжлийн сангийн санхүүжилтээр 63 төсөл, арга хэмжээ хэрэгжих юм. Нийтдээ 43.5 км авто зам, 3050 урт метр гүүр барих төлөвлөгөө гарган ажиллаж байна. Мөн нийслэлийн замын сангийн хөрөнгөөр 24 төсөл арга хэмжээ хэрэгжинэ.

БНХАУ-ын урт хугацааны хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтээр 2017 онд эхэлсэн “Замын цагдаагийн газрын ойролцоох гүүрэн гарц”, “Яармагийн шинэ гүүр барих, хуучин гүүрийг засварлах”, “Гачууртын уулзвараас Налайх, Чойрын уулзвар хүртэлх 20.9 км авто зам”,

“Туул гол дээгүүрх Баянзүрхийн 321 урт метр гүүр болон Сонсголонгийн 289.4 урт метр гүүр шинээр барих” томоохон төслүүдийн гол бүтээн байгуулалт 2018 оны хавар зэрэгцэн эхэлж барилгын ажил графикт хугацаандаа чанарын өндөр үзүүлэлттэй явж байна.

Мөн Улиастайн уулзвараас Баянзүрхийн товчоо хүртэлх авто замыг нийслэл хот өөрийн хөрөнгөөр шинэчлэхээр төлөвлөж байгаагийн зэрэгцээ ус зайлуулах төхөөрөмж хийх ажилд онцгой анхааран ажиллаж байна.

Эдгээр нь Монголд анх удаа найман урсгалтай, дугуйн болон явган хүний замтай давхар гүүрүүд гэдгээрээ онцлог бөгөөд авто зам, гүүрүүдийн хувьд хувьсгал гэж хэлэхээр ажлууд юм.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here