Нүүр хуудас Нийгэм Утааны эсрэг дахин жагсана

Утааны эсрэг дахин жагсана

270
0

“Утааны эсрэг ээжүүд” холбооноос санаачлан өнгөрсөн арванхоёрдугаар сарын 26-ны өдөр тайван жагсаал зохион байгуулсан билээ. Уг жагсаалаар эцэг, эхчүүд утааны эсрэг яаралтай арга хэмжээ авахыг төр засгаас шаардсан 900 хүний өргөдөл цуглуулж Өргөдлийн байнгын хороонд хүргүүлээд байгаа юм. Гэвч тэдний шаардлагад хариу ирүүлээгүй тул уг холбооны санаачлагаар дахин жагсаал зохион байгууулахаар болсон байна.

 Жагсаал энэ сарын 28-ны бямба гарагт 12.00 цагт Сүхбаатарын талбайд болох юм байна. Тэд энэ удаад жагсаалаа “Боож үхлээ” хэмээн нэрлэж, утаанаас болж эрүүл мэндээрээ хохирч буй хэн бүхнийг энэхүү жагсаалд оролцохыг уриалав.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here