Нүүр хуудас Нийгэм Уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг шилдэг…

Уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг шилдэг…

1275
0
Уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг шилдэг...
Уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг шилдэг...
Уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг шилдэг бүтээлүүдийг шалгарууллаа
БОАЖЯ-ны Ойн бодлого зохицуулалтын газар, Монгол Улсын oйн хомсдол, доройтлоос үүдэлтэй хүлэмжийн хийн ялгаралтыг бууруулах зорилго бүхий UN-REDD үндэсний хөтөлбөртэй хамтран сэтгүүлчдийг практик сургалтанд хамруулж, ой доройтол ба уур амьсгалын өөрчлөлтийг бууруулах нь сэдвийн хүрээнд ирүүлсэн шилдэг бүтээлүүдийг шалгарууллаа.
БОАЖЯ-ын Төрийн нарийн бичгийн дарга Ц.Цэнгэл уралдаанд амжилттай оролцсон МҮОНРТ-ийн “Монголын дуу хоолой” редакцийн сэтгүүлч Д.Батцэцэг, “VTV” телевизийн сэтгүүлч М.Ариунжаргал, “Зууны мэдээ” сонины сэтгүүлч Д.Оюунчимэг, “Medee.mn” сайтын редактор Д.Эрдэнэтуяа нарыг БОАЖЯ-ны өргөмжлөл, дурсгалын зүйлсээр шагнав. Дээрх сургалтаар Ойн бодлого зохицуулалтын газар болон UN-REDD төслийн мэргэжилтнүүд Монгол орны ойн санд сөргөөр нөлөөлж буй хүчин зүйлс уур амьсгалын өөрчлөлтөд ямар нөлөө үзүүлж байгаа талаар мэдээлэл өгч, Төв аймгийн ойн аж ахуй эрхлэгчид болон байгаль хамгаалагч нөхөрлөлүүдийн үйл ажиллагааг танилцуулж танилцах аялал, практик сургалт явуулсан юм.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here