Нүүр хуудас Нийгэм ФОТО: Шинэ “Гэрлэх ёслолын өргөө” удахгүй нээгдэнэ

ФОТО: Шинэ “Гэрлэх ёслолын өргөө” удахгүй нээгдэнэ

618
0
darhan-hurimiin-ordon-04
Дархан-Уул аймаг дахь Гэрлэх ёслолын өргөө

Дархан-Уул аймгийн Засаг даргын 2017-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан ажлын нэг бол Гэрлэх ёслолын өргөө юм.

Өнгөрсөн оноос эхэлсэн ажил өнөөдрийн байдлаар 98 хувьтай явагдаж байгаатай аймгийн Засаг дарга С.Насанбат /2019.02.25/ танилцаж цаашид тулгамдсан асуудлын талаар газар дээр нь ярилцлаа.

Дархан хотын соёл амралтын хүрээлэнгийн дэргэд байрлах Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газарт Гэрлэх ёслолын өргөөг тохижуулж байгаа бөгөөд энд Цагаан эсгийн ёслол, Төрийн хүндэтгэлийн ёслол, Гал асаах ёслол, Цагаан сүүний ёслол, Гарзын үүд хааж олзны үүд нээх гэсэн үндсэн таван ёслол болох юм байна.

Мөн шинээр гэр бүл болж буй хосуудад гэр бүлийн үнэ цэнэ, сурагчид болон албан хаагчдад гэр бүлийн бат бэх харилцаа, хүүхдийн эрх, хүүхэд хамгааллын талаарх мэдлэг олгох, монгол өв уламжлал, ёс заншлын талаарх сургалтыг явуулах юм байна.

Улсын болон аймгийн төсвийн хөрөнгө оруулалтаар хийгдэж байгаа тус ажлын нээлтийг ирэх сард хийх бөгөөд цаашдаа өргөөний гаднах автомашины зогсоолыг тэлэх, тус хэсгийн гаднах зам талбайг засаж шинэчлэх ажлыг хийснээр залуу хосууд аймагтаа хуримын ёслолоо хийх боломж бүрдэх юм.

ФОТО Гэрлэх ёслолын өргөө

hurimiin-orgoo-darhan
Гэрлэх ёслолын өргөө
hurimiin-orgoo-darhan
Гэрлэх ёслолын өргөө
hurimiin-orgoo-darhan
Гэрлэл ёслолын өргөө

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here