Нүүр хуудас Нийгэм Хадгаламж, зээлийн хоршоод сургалтад хамрагдлаа

Хадгаламж, зээлийн хоршоод сургалтад хамрагдлаа

168
0
hadgalamj zeeliin horshoo
Хадгаламж, зээлийн хоршоод сургалтад хамрагдлаа

Санхүүгийн зохицуулах хороо, Нийслэлийн хөдөлмөр эрхлэлтийн газар хамтран “Бичил бизнесийг дэмжих, ядуурлыг бууруулах нийслэлийн хөтөлбөр”-т хамрагдан ажилладаг Хадгаламж, зээлийн хоршоодын удирдлага, гишүүдэд зориулсан сургалт зохион байгууллаа.

Сургалтад хоршоодын дарга, хяналтын зөвлөлийн дарга, гүйцэтгэх удирдлага болон төлөөлөн удирддаг гишүүд хамрагдсан юм.

~Хадгаламж, зээлийн хоршоод сургалтад хамрагдлаа~

Сургалтаар ХЗХ-ны салбарын хууль эрх зүйн зохицуулалт, тэр дундаа хоршооны засаглал, үүрэг хариуцлага, удирдах бүрэлдэхүүнд тавих хяналт болон хуульд заасан хугацаатай үүрэг хариуцлагын талаар Хорооны ХЗХ-ны газрын дарга Ц.Алтантуул болон бусад мэргэжилтнүүд дэлгэрэнгүй танилцуулга, хичээл явуулсан юм. Мөн СЭЗИС-ийн багш, доктор Б.Мөнхзаяа “Зээлийн эрсдлийн удирдлагын менежмент” сэдвээр лекц уншлаа.

Хороо Нийслэлийн Хөдөлмөр эрхлэлтийн газартай хамтран дээрх хөтөлбөрт хамрагдсан хоршоодын үйл ажиллагаанд хуулийн дагуу хяналт тавьж, зөвлөгөө мэдээллээр ханган, шаардлагатай сургалтыг тогтмол явуулж байхаар болжээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here