Нүүр хуудас Нийгэм Хорт зуршлаас урьдчилан сэргийлэх сургалт зохион байгууллаа

Хорт зуршлаас урьдчилан сэргийлэх сургалт зохион байгууллаа

430
0

Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг нийслэлийн Залуучуудын хөгжлийн газар болон Сэтгэцийн Эрүүл мэндийн үндэсний төв хамтран ерөнхий боловсролын сургуулиудын ахлах ангийн сурагчдын дунд согтууруулах ундаа, хорт зуршлаас урьдчилан сэргийлэх сургалтыг Сүхбаатар дүүргийн 31-р сургуульд эхлүүллээ. Тус сургалтыг энэ онд нийслэлийн бүх дүүрэгт шат дараалалтайгаар зохион байгуулах юм.

Монголын сэтгэл судлалын хөгжлийн төвөөс 2016 онд нийслэлийн ЕБС-ийн 6 сургуулийн ахлах ангийн 194 сурагч хамруулсан хорт зуршлын талаар  судалгаа хийжээ. Судалгааны дүгнэлтээс  үзэхэд ЕБС-ийн ахлах ангийн сурагчид хорт зуршлаас урьдчилан сэргийлэх талаар маш бага ойлголт, мэдлэгтэй байдаг ба  10 хүүхэд тутмын 6 нь эрсдэлтэй нөхцөл байдалд байж болзошгүй гэж үзсэн байна. Мөн нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 4.6.2-т Залуучуудыг хотын соёлд суралцуулах, гэр бүлийн боловсрол олгох, сөрөг зан үйл хорт зуршлаас урьдчилан сэргийлэх, хамгаалах, соён гэгээрүүлэх, чөлөөт цагийн орчин нөхцөлийг сайжруулж, дэмжин ажиллахаар тусгагдсан байгаа.

Тиймээс өсвөр үе, залуучуудад хорт зуршлаас урьдчилан сэргийлэх талаар зөв мэдлэг, мэдээлэл олгох зайлшгүй шаардлагатай гэж үзэн нийслэлийн Залуучуудын хөгжлийн газраас мэргэжлийн байгууллагуудтай хамтран тус сургалтыг нэг жилийн турш ахлах ангийнхан болон оюутан залууст зориулан зохион байгуулах юм гэж нийслэлийн Залуучуудын хөгжлийн газраас мэдээллээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here