Нүүр хуудас Нийгэм Хотгойд түмний “Цагаан чулуутын овоог” тахих ёслол үйлдэв

Хотгойд түмний “Цагаан чулуутын овоог” тахих ёслол үйлдэв

338
0
tsagaan-chuluutiin-owoo-01
Хотгойд түмний "Цагаан чулуутын овоог" тахих ёслол үйлдэв

Монгол Улсын тусгаар тогтнолын төлөө тууштай тэмцэж Манжийн ноёрхлын эсрэг тэмцлийн галыг бадраасан үндэсний баатар Шадар Ван Чингүнжавын дурсгалыг хүндэтгэж Хотгойд түмэн “Цагаан чулуутын овоог тахин шүтсээр ирсэн уламжлалтай.

Энэ ч утгаараа Хөвсгөл аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 2014 оны зургаадугаар сарын 26-ны өдрийн 02 дугаар тогтоолоор Арбулаг сумын нутаг дэвсгэр дэх “Цагаан чулуутын овоо”-г аймгийн тахилгат овоо болгон жил бүр хүндэтгэл үзүүлж, дөрвөн жилд тахилга үйлдэж байхаар тогтоосны дагуу анхны тахилга ёслолыг 2016 оны намрын дунд сард өргөн дэлгэр хийж байсан.

Ёс заншлын дагуу билэгт сайн өдрийг сонгон аймгийн тахилгат Цагаан чулуутын овоог зургаадугаар сарын 29-ний өдөр уламжлал ёсоороо хоёр дахь удаагаа зохион байгууллаа.

“Цагаан чулуутын овоо тахилга ёслолын арга хэмжээний ерөнхий зохион байгуулагчаар аймгийн Засаг даргын Тамгын газар, Арбулаг сумын уугуул иргэн Д.Дашдаваа болон түүний хүү Д.Ганболд, Д.Батболд нар ивээн тэтгэж хамтран ажиллалаа.

Овооны тахилга наадамд бага гурван насны морьд уралдаж, хүчит 64 бөхийн барилдаан, хүүхдийн барилдаан гэх мэт үйл ажиллагаа боллоо.

Хурдан морины уралдаан:

Дааган насанд нийт 70 гаруй даага уралдсанаас

  • 1-р байрт Аймгийн алдарт уяач Пүрэвдоржийн хээр
  • 2- байрт аймгийн алдарт уяач Ариуннарангийн хүрэн халзан даага
  • 3-р байрт аймгийн алдарт уяач Л.Ганболдын сартай хээр
  • 4-р байрт Намсрайдоржийн хул даага
  • 5-р байрт аймгийн алдарт уяач Амаржаргалын хар бор даага

Шүдлэн насны хурдан морины уралдаан:

  • 1-р байрт Баянзүрх сумын уяач Баатарын хул
  • 2-р байрт Мөрөн сумын уяач Батбаярын хул
  • 3-р байрт Арбулаг сумын уяач Отгондэлгэрийн хүрэн халзан
  • 4-р байрт Шинэ-Идэр сумын уяач Батсүхийн хүрэн халзан,
  • 5-р байрт Тариалан сумын уяач Гэрэлт-одийн хээр

Хязаалан насны хурдан морины уралдаан:

  • 1-р байрт Шинэ-идэр сумын уяач Н.Батсүхийн хүрэн халзан
  • 2-р байрт Тосонцэнгэл сумын уяач Г.Мөнгөнхуягийн хар
  • 3-р байрт УБ хотын уяач Ганхүлгийн хонгор халзан
  • 4-р байрт Тосонцэнгэл сумын уяач Бямбадоржийн хүрэн халзан
  • 5-р байрт Тариалан сумын уяач Найдандоржийн хул

Аймаг, сумын цолтой хүчит 64 бөхийн барилдаанд Аймгийн Заан Г.Бат-Эрдэнэ түрүүлж, аймгийн арслан Г.Батням үзүүрлэлээ. Хүүхдийн барилдаанд Арбулаг сумын нэгдүгээр багийн сурагч Хатантөмөр түрүүлж, Мөрөн сумын Бүрэнбаяр үзүүрлэлээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here