Хоёроос дээш бүртгэлтэй хэрэглэгчийн НӨАТ-ын буцаан олголтыг өгөхгүй
2017 оны НӨАТ-ын буцаан олголтыг энэ оны нэгдүгээр улиралд багтаан олгоно. Татварын ерөнхий газар хоёр болон түүнээс дээш бүртгэлтэй хэрэглэгчийн НӨАТ-ын буцаалтыг шилжүүлэх боломжгүй гэж мэдээлэв. Зарим иргэн нууц үгээ мартсан, гар утсаа сольсон тохиолдолд дахин шинэ хаяг нээн, и-баримтаа бүртгүүлдэг байна. Энэ тохиолдолд буцаан олголтоо авах боломжгүй гэнэ.
Хэрэглэгч дор үзүүлсэн зааврын дагуу бүртгэлээ яаралтай нэгтгэснээр энэ оны эхний улиралд НӨАТ-ын буцаалтаа авах эрх нь үүсэх аж.
![2oos](https://niitlelch.mn/wp-content/uploads/2018/01/1.jpeg)
![2oos](https://niitlelch.mn/wp-content/uploads/2018/01/2.jpeg)
![200s](https://niitlelch.mn/wp-content/uploads/2018/01/3.jpeg)
![2oos](https://niitlelch.mn/wp-content/uploads/2018/01/4.jpeg)