Нүүр хуудас Нийгэм Христийн номд 8 сарын 19-нд дэлхий сөнөнө гэсэн таамгийг зөнч нар...

Христийн номд 8 сарын 19-нд дэлхий сөнөнө гэсэн таамгийг зөнч нар бичжээ.

706
0

Дэлхий сөнөх талаарх ээлжит таамаг гарлаа. Энэ удаад дэлхий 8 сарын 19-нд сөнөнө гэсэн таамгийг зөнч нар дэлхий сөнөх талаар бичигддэг христийн номд өгүүлжээ.

Уг номд хүмүүс газар руу унана гэсэн байна. Үүний дараа ертөнц огт өөр болох нь ээ. 2012 онд дэлхий сөнөнө гэсэн таамаг гарч, олон хүн үүнд итгэж байсан ч тэр үед бидэнд юу ч тохиолдоогүй билээ. Америкийн эрдэмтэд дэлхий сөнөх он цагийг тогтоосон бас нэгэн таамаг дэвшүүлээд байгаа нь ирэх 10 сарын 12-нд дэлхий огторгуйн биеттэй мөргөлдөх аж. Уг биетийн диаметр нь эрдэмтдийн тогтоосноор 40 метрээс багагүй гэнэ. Дэлхий түүнтэй мөргөлдөхөд цаг агаар өөрчлөгдөж, озоны давхарга гэмтэж, аюулт цацраг дэлхий дээрх амьд бүхнийг устгана гэжээ. МЭӨ 634 онд эртний ромчууд улсаа байгуулагдсанаас хойш 120 жилийн дараа устаж үгүй болно хэмээн таамаглаж байсан нь судар номд дэлхий сөнөх талаар тэмдэглэгдсэн анхны санаануудын нэг байв. Үүнээс хойш ертөнцийн төгсгөл удахгүй ирнэ гэдгийг шууд утгаар хэлсэн, энэ зөнд нийгэм даяараа олон хүн итгэсэн 161 тохиолдол байна. Хүмүүст хамгийн их итгэл төрүүлсэн шилмэл 161 таамаглалаас биелсэн нь нэг ч үгүй.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here