Нүүр хуудас Нийгэм Хэвлэл, мэдээллийн байгууллагуудтай хамтран ажиллах гэрээ байгууллаа

Хэвлэл, мэдээллийн байгууллагуудтай хамтран ажиллах гэрээ байгууллаа

178
0

Дорнод аймаг дахь Цагдаагийн газраас орон нутгийн хэвлэл, мэдээллийн байгууллагуудтай хамтран ажиллах гэрээ байгуулжээ.

Гэрээлсэн байгууллагууд гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай хуулийн хэрэгжилтийг хангаж, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг хамтран зохион байгуулах, мэдээ, сэрэмжлүүлэг нэвтрүүлгийг хамтран бэлтгэх. Иргэдэд хууль сурталчлах, төрийн үйлчилгээний талаар түргэн шуурхай мэдээллийг түгээхэд хамтран ажиллана. Тус гэрээнд Монгол Улсын Үндсэн хууль, Эрүүгийн байцаан шийтгэх хууль, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай хууль, бусад хууль тогтоомжийн хүрээнд хамтран ажиллах,

Цагдаагийн газар гэмт хэргээс урьдчилан сэргийлэх яриа, мэдээ, сурталчилгаа хийж, хууль эрх зүйн зөвлөгөө өгөх, гэмт хэрэг, зөрчлийн талаарх мэдээ, мэдээллийг хууль тогтоомжийн хүрээнд олон нийтэд сэрэмжлүүлэг болгон хүргэх,

Телевиз өөрийн эфирээр тухайн нэвтрүүлэг, яриа, сурталчилгааг нэвтрүүлэх, техник тоног төхөөрөмжөө ашиглан хамтарсан мэдээ, нэвтрүүлгийг бэлтгэх, олон нийтэд түгээх, хамтарсан эргүүлд ажиллахаар тусгажээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here