Нүүр хуудас Нийгэм Хэл яриа, харааны бэрхшээлтэй иргэдэд…

Хэл яриа, харааны бэрхшээлтэй иргэдэд…

256
0
Хэл яриа, харааны бэрхшээлтэй иргэдэд...
Хэл яриа, харааны бэрхшээлтэй иргэдэд...
Хэл яриа, харааны бэрхшээлтэй иргэдэд ШҮҮХИЙН ҮЙЛЧИЛГЭЭГ хүргэн ажиллана
Нийслэлийн БГД, ХУД, СХД
ийн шүүхийн Тамгын газар “Дохионы хэлний хэлмэрч, орчуулагчдын холбоо” төрийн бус байгууллагатай хамтран ажиллах гэрээ байгуулжээ. Тус шүүхийн Тамгын газар энэ  оны үйл ажиллагааны төлөвлөгөөндөө тусгасан сонсголгүй, хэлгүй иргэдийг шүүхэд мэдүүлэх эрх, боломжоор хангах, тэдэнд шүүхийн үйлчилгээг хүргэх, сурталчлах ажлын хүрээнд дээрх гэрээг байгуулсан аж.

“Дохионы хэлний хэлмэрч, орчуулагчдын холбоо” төрийн бус байгууллага нь  Хүн амын хөгжил нийгмийн хамгааллын яамны батламжтай, Монгол Улсын хэмжээнд энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг ганц байгууллага бөгөөд 2017 онд БГД-ийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд давхардсан тоогоор 13, СХДийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд давхардсан тоогоор 3 удаа орчуулагч, хэлмэрчийн үйлчилгээ үзүүлсэн байна.

Цаашид талууд хэл яриа, харааны бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах холбогдох хуулиудын хэрэгжилтийг хангах, тэдэнд шүүхийн үйлчилгээг хүргэх сургалт, уулзалт зохион байгуулах, сурталчилгаа явуулах, шүүхэд мэдүүлэх эрхийг нь хангахад чиглэсэн олон үйл ажиллагаанд хамтран ажиллахаар боллоо.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here