Нүүр хуудас Нийгэм ХЭҮК: Охид, эмэгтэйчүүдийн эрхийн асуудлаар тууштай ажиллана

ХЭҮК: Охид, эмэгтэйчүүдийн эрхийн асуудлаар тууштай ажиллана

133
0
hunii-erhiin-undesnii-komiss
Хүний эрхийн үндэсний комисс

Өнөөдөр Монгол Улсын ХЭҮК Монголын Эмэгтэйчүүдийн холбоотой хамтран ажиллах Санамж бичиг байгууллаа.

Тус бичигт ХЭҮК-ын дарга Ж.Бямбадорж, Монголын Эмэгтэйчүүдийн холбооны Ерөнхийлөгч Б.Оюунгэрэл нар гарын үсэг зурж баталгаажуулав.

Санамж бичгийг гурван жилийн хугацаатай байгуулж байгаа бөгөөд хэрэгжилтийг ХЭҮК-ын Ажлын алба, МЭХ хариуцан тусгай төлөвлөгөөг жил бүр гаргаж, охид, эмэгтэйчүүдийн эрхийн асуудлаар хамтран ажиллахаар боллоо.

Өнөөдөр охид, манай нийгэмд эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийлэл, жендэрт суурилсан хүчирхийлэл, бэлгийн болон нөхөн үржихүйн эрхийн зөрчил тулгамдсан асуудлын нэг болоод байгаа нь нууц биш юм.

2018 онд ХЭҮК-оос өсвөр насны охид болон хөгжлийн бэрхшээлтэй охид, эмэгтэйчүүдийн бэлгийн болон нөхөн үржихүйн эрхийн чиглэлээр судалгаа хийж, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн дэмжлэгтэйгээр олон нийтэд чиглэсэн нөлөөллийн ажиллагааг явуулж байна.

Мөн жендерт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх чиглэлээр хууль сахиулах байгууллагуудтай хамтран ажиллах, хүний эрхийн сургалтуудыг зохион байгуулах зэрэг цөөнгүй ажлуудыг хийж байна.

“94 жилийн түүхтэй эмэгтэйчүүдийн байгууллагатай хамтран ажиллах Санамж бичгийг байгуулснаар зорилтот бүлэгт хүрч ажиллахад дөхөм болно гэж найдаж байна” хэмээн ХЭҮК-ын дарга Ж.Бямбадорж Санамж бичиг байгуулах үеэр онцлон хэлж байсан юм.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here