Нүүр хуудас Нийгэм ХЭҮ байгууллагуудын Дэлхийн холбооны жил тутмын бага хурал болж байна

ХЭҮ байгууллагуудын Дэлхийн холбооны жил тутмын бага хурал болж байна

66
0
byambadorj
ХЭҮ байгууллагуудын Дэлхийн холбооны жил тутмын бага хурал болж байна

Хүний эрхийн үндэсний байгууллагуудын Дэлхийн холбооны жил тутмын бага хурал 03 дугаар сарын 4-нөөс 6-ны өдрүүдэд Женев хотноо болж байна.

Энэ хурлын хүрээнд Хүний эрхийн үндэсний байгууллагуудын Дэлхийн холбооны Удирдах товчооны болон уг холбоог бүрдүүлэгч Хүний эрхийн үндэсний байгууллагуудын сүлжээ буюу Ази, номхон далайн болон Европ, Африк, Америк тивийн Хүний эрхийн үндэсний байгууллагууд тус тус хуралдаж, тухайн байгууллагын дүрэмд заасан үйл ажиллагаанууд болох магадлан итгэмжлэл, санхүүгийн болон бусад үнэлгээ, тайлан зэргийг хэлэлцэх, ээлжит сонгуулийг зохион байгуулж байна.

Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс нь Хүний эрхийн үндэсний байгууллагуудын Дэлхийн холбооны шийдвэр гаргах дээд байгууллага болох Удирдах товчооны гишүүнээр 2015 оны 8 дугаар сараас эхлэн сонгогдон ажиллаж ирсэн бөгөөд энэ удаагийн хурлаар Ази, номхон далайн орнуудыг төлөөлөх дараагийн байгууллагуудад уг ажил үүргээ шилжүүлэн өгч байна.

Мөн хурлын явцад Ази, номхон далайн бүс нутгийн Хүний эрхийн үндэсний байгууллагуудын форумын үйл ажиллагаанд хараат бус, бие даасан үнэлгээний тайланг хэлэлцүүлж, зохих санал зөвлөмжийг тусгаж байна.

Эхний өдрийн хуралдаанд Хүний эрхийн Үндэсний Комиссын дарга Ж.Бямбадорж оролцохдоо Ази, номхон далайн бүс нутгийн Хүний эрхийн үндэсний байгууллагуудын форумын үйл ажиллагаа илүү өргөн хүрээтэй, ил тод болж буйг Казахстан, Киргизстан, Узбекстан зэрэг Төв Азийн орнуудын хүний эрхийн үндэсний байгууллагуудын жишээн дээр тайлбарлаж, хийгдэж буй санаачлага, хамтын ажиллагааг танилцууллаа.

Түүний саналын дагуу Төв Азийн орнуудын хүний эрхийн үндэсний байгууллагууд, омбудсменүүдийн үйл ажиллагааг Парисын зарчимд нийцүүлэх, магадлан итгэмжлэлийн үнэлгээ, статусыг ахиулахад мэргэжил, арга зүйн дэмжлэг үзүүлэх, газарзүйн болон хэлний шалгуур бүхий байдлаар бүсийн дэд төв, сүлжээг байгуулах зэрэг үйл ажиллагааг санаачлан хэрэгжүүлэх, үнэлгээний мөрөөр авч хэрэгжүүлэх төлөвлөлтөд тусгахаар хэлэлцсэн байна.

Дэлхийн холбооны бага хурал 3 дугаар сарын 6-ны өдрийг дуустал үргэлжлэн хуралдана.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here