Нүүр хуудас Нийгэм Хүйтний эрч сулрах төлөвтэй байна

Хүйтний эрч сулрах төлөвтэй байна

207
0
Хүйтний эрч сулрах
Хүйтний эрч сулрах
Сибирийн хүйтэн агаар манай нутгаар дайрч өнгөрч байгаагаас бүхий л нутгаар хүйтний эрч чангарсан. Цаг агаарын энэ нөхцөл өнөө, маргаашдаа ихэнх нутгаар хадгалагдах боловч цаашдаа ихэнх нутгаар хүйтний эрч сулрах ажээ.

Энэ сарын 24-нд баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр, 25-нд баруун болон төвийн нутгаар цас орно. Салхи 24-нд Алтайн салбар уулсаар, 25-нд зарим газраар секундэд 12-14 метр хүрч явган шуурга шуурна. Хүйтний эрч суларч Дархадын хотгор, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 33-38 градус, өдөртөө 21-26 градус, Увс нуурын хотгор болон Орхон-Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 30-35 градус, өдөртөө 20-25 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 15-20 градус, өдөртөө 8-13 градус, бусад нутгаар шөнөдөө 23-28 градус, өдөртөө 15-20 градус хүйтэн байх төлөвтэй байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here