Нүүр хуудас Нийгэм Хүчингийн гэмт хэргийг ойр дотнын хүмүүс нь үйлддэг аж!

Хүчингийн гэмт хэргийг ойр дотнын хүмүүс нь үйлддэг аж!

203
0
huchingiin-gemt-hereg
Хүчингийн гэмт хэргийг ойр дотнын хүмүүс нь үйлддэг аж!

2018 оны эхний есөн сарын байдлаар 13 хүртэлх насны 79 хүүхэд хүчиндэх гэмт хэрэгт өртсөн байна.

Оны эхний есөн сарын байдлаар 13 хүртэлх насны 79 хүүхэд хүчиндэх гэмт хэрэгт өртсөн байна. Энэ сарын 14-нд Дорноговь аймагт 12 настай хүүхэд хойд эцэгтээ хүчиндүүлсэн хэргийг шалгаж байгаа гэнэ.

Мөн энэ сарын 2-нд Дундговь аймагт хойд эцэгтээ хүчиндүүлсэн хэрэг гарч мөрдөн байцаалтын ажил хийж байгаа юм байна.

Хүчингийн гэмт хэрэгт үл таних хүн 8, эцэг, эхийн найз 1, төрсөн эцэг 3, хойд эцэг 9, хүргэн ах 2, төрсөн ах 2, авга ах 2, нагац ах 4, өвөө 2, зүс таних хүн 26 холбогдсон байгаа юм.

Хүчингийн гэмт хэргийг ойр дотнын хүмүүс нь үйлдэж байгаа нь харамсалтай. Гэмт хэргийг үйлдсэн хүмүүсийн 54 хувь нь орчим нь архины хамааралтай, эрхэлсэн тодорхой ажилгүй иргэд байжээ.

Шинэ эрүүгийн хуулинд хүчингийн хэрэг үйлдсэн, бэлгийн шинжтэй үйлдэл, хүч хэрэглэсэн бол 12-20 жилийн ял эдлэх юм.

Улсын хэмжээнд түр хамгаалах 15 байр байгаа бөгөөд хохирсон иргэдийг 1-30 хоногийн хугацаанд байрлуулж, тухайн хүүхэд, иргэнд эрүүл мэндийн болоод сэтгэл зүйн үйлчилгээнүүдийг үзүүлж байгаа юм.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here