Нүүр хуудас Нийгэм Хүүхэд, гэр бүлд чиглэсэн “ХӨГЖЛИЙН ХАРАНДАА ЭКСПО” болно

Хүүхэд, гэр бүлд чиглэсэн “ХӨГЖЛИЙН ХАРАНДАА ЭКСПО” болно

67
0
hogjliin-harandaa
Хүүхэд, гэр бүлд чиглэсэн “ХӨГЖЛИЙН ХАРАНДАА ЭКСПО” болно

Нийслэлийн 379 жилийн ойн өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хүрээнд хүүхдийн хөгжлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа байгууллагуудыг олон нийтэд сурталчлах, хүүхдийн хөгжлийн үйлчилгээний нэр төрөл,

чанар хүртээмжийг сайжруулах, сонголтыг өргөжүүлэх зорилгоор Нийслэлийн хүүхэд, гэр бүлийн хөгжлийн газраас санаачлан дөрөв дэх жилдээ “Хөгжлийн харандаа экспо”-г зохион байгуулж байна.

Экспо энэ сарын 27, 28-ны амралтын өдрүүдэд Зайсан хилл цогцолборт өглөөний 10:00-18:00 цагийн хооронд зохион байгуулагдана.

Экспод:

Хүүхэд гэр бүлийн хөгжлийн төрийн байгууллагууд
Хүүхдийн хөгжлийн чиглэлд ажилладаг олон улсын, төрийн бус байгууллагууд
Хүүхдийн оролцооны сүлжээ байгууллагууд
Хүүхдийг хөгжүүлэх чиглэлээр ажилладаг урлаг, спорт, хувь хүний хөгжлийн клуб, дугуйлан, холбоо, сургалтын төвүүд, аж ахуй нэгж байгууллага
Хүүхдийн чөлөөт цагийг өнгөрөөх тоглоомын төв, спорт цогцолбор, кино театр, музей, урлаг соёлын газар, хүүхдийн зуслан, номын сан
Өдөр өнжүүлэн, сайн дурынхны клуб, хөдөлгөөн
Хүүхдэд зориулсан мэдээ мэдээлэлтэй хэвлэл мэдээллийн байгууллагууд
Хүүхдэд зориулсан бүтээгдэхүүн үйлчилгээтэй аж ахуй нэгж байгууллагууд оролцож хүүхэд гэр бүлд зориулсан хөтөлбөр үйл ажиллагаагаа танилцуулж оролцоно гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here