Нүүр хуудас Нийгэм Хүүхэд төрсөн даруйд РЕГИСТЕРИЙН ДУГААР олгодог боллоо

Хүүхэд төрсөн даруйд РЕГИСТЕРИЙН ДУГААР олгодог боллоо

66
0
huuhdiin-ulsiin-burtgel
Хүүхэд төрсөн даруйд РЕГИСТЕРИЙН ДУГААР олгодог боллоо

Өнгөрсөн оны аравдугаар сараас эхлэн нийслэлийн хэмжээнд төрөх эмнэлэгт нярайг төрсөн даруйд регистерийн дугаар олгож байсан. Тэгвэл энэ ажил орон даяар хэрэгжиж эхэллээ.

Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал 2030 хөтөлбөрийг хүрээнд төрөөс иргэдэд чиглэсэн үйлчилгээний 80.85 хувиас доошгүй хувийг цахим хэлбэрт шилжүүлнэ, төрийн байгууллагуудын уялдаа холбоог сайжруулах, Нэг иргэн-Нэг бүртгэл хөтөлбөрийг хэрэгжүүлэх замаар бүртгэлийн тогтолцоог үе шаттай төгөлдөржүүлэх зорилтуудыг тус тус дэвшүүлсэн.

Эдгээр хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Эрүүл мэндийн яам, Үндэсний статистикийн хороо, Улсын бүртгэлийн ерөнхий газар 2018 онд хамтран мэдээлэл солилцох цахим бүртгэлийн системийг улсын хэмжээнд нэвтрүүлэн шинээр төрсөн хүүхэд эмнэлэгт төрсөн даруйд шууд регистрийн дугаар олгож эхэлсэн.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here