Нүүр хуудас Нийгэм Хөвсгөл аймаг ой хээрийн түймэртэй байна

Хөвсгөл аймаг ой хээрийн түймэртэй байна

558
0
Howsgol aimag-oin tuimer
Түймрийн голомтонд аймгийн Онцгой байдлын газрын 12 алба хаагч, орон нутгийн 20 хүн нийт 32 хүн, гурван техник хэрэгсэлтэйгээр ажиллаж байгаа аж

Урин дулааны цаг ирсэнтэй зэрэгцэн ой хээрийн түймэр гарах явдал нэмэгддэг. Хөвсгөл аймгийн нийт нутгаар цасгүй хуурайшилттай байгаа учраас ой хээрийн түймэр гарсаар байна.

Тус аймгийн Эрдэнэбулган сумаас 60 км-ийн зайтай Горхины эх Ухнатын даваанд энэ сарын 15-ны 20 цагийн үед гарсан ойн түймрийг унтрааж чадаагүй гурав дахь өдрөө асч байна. Түймрийн голомтонд аймгийн Онцгой байдлын газрын 12 алба хаагч, орон нутгийн 20 хүн нийт 32 хүн, гурван техник хэрэгсэлтэйгээр ажиллаж байгаа аж.

Хөвсгөл аймаг ой хээрийн түймэртэй байна

Хөвсгөл аймгийн нийт нутгаар цасгүй байна. Тиймээс түймрийн IV зэрэглэл буюу түймрийн эрсдэл нэн аюултай зэрэгт Хөвсгөл аймгийн Мөрөн, орчмын бүс нутаг хамрагдаж байгаа бол Түймрийн III зэрэглэл буюу түймрийн аюултай зэрэгт Хөвсгөл аймгийн Цагаан-Үүр, Баянзүрх сум хамрагдаж байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here