Нүүр хуудас Нийгэм Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд хүртээмжтэй байдлыг нэмэгдүүлж, тэнэмэл хүүхэдгүй болно

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд хүртээмжтэй байдлыг нэмэгдүүлж, тэнэмэл хүүхэдгүй болно

131
0
tenemel-huuhedgui-bolno
Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд хүртээмжтэй байдлыг нэмэгдүүлж, тэнэмэл хүүхэдгүй болно
~Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд хүртээмжтэй байдлыг нэмэгдүүлж, тэнэмэл хүүхэдгүй болно~

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарын бүх байгууллагын хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд хүртээмжтэй байдлыг нэмэгдүүлж Хөдөлмөрийн хуулийн 111 дүгээр зүйлийн хэрэгжилтийг хөдөлмөр,

нийгмийн хамгааллын салбарт хэрэгжүүлэх ажлыг тодорхой төлөвлөгөө гаргаж, тайланг сар бүр яамны ТЗУГ-т ирүүлж байх үүргийг хүн амын хөгжлийн чиглэлээр ажилладаг албан тушаалтнууд авлаа.

Ингэснээр хөгжлийн бэрхшээлийн талаарх ажиллагчдын ойлголт, хандлага бүх түвшинд сайжрах боломжтой хэмээн үзэж буйгаа ч сайд хуваалцсан.

Хүүхдийн эрх аюулгүй байдлыг хангах асуудлаар гарсан Засгийн газрын өнгөрсөн долдугаар сарын 9-ний албан даалгаврын хэрэгжилтийг хангах, улирал тутам орон нутгийн хэмжээнд хэрэгжилтийг дүгнэх, хүүхдийн эрх, хамгааллын чиглэлээр хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангаж, орон нутагтаа

Хүүхдийн хөгжил, хамгааллын үндэсний хөтөлбөр /2017-2021/-ийг хэрэгжүүлэх төлөвлөгөө баталж, шаардагдах төсөв хөрөнгийг шийдвэрлэхээс гадна аймаг, дүүргийн Залуучуудын хөгжлийн төвүүд

Залуучуудын сарын аян зохион байгуулахтай холбоотой гарсан сайдын тушаал болон ГБХЗХГ-ын даргын өгсөн чиглэлийн дагуу ажлын төлөвлөгөө гарган ажиллахаар болсон.

Орон нутагтаа байгаа орон гэргүй, тэнэмэл амьдралтай хүүхдүүдийн судалгааг гаргаж тэднийг ирэх өвөл хэрхэн яаж дулаан өвөлжүүлэх талаар аймаг,

дүүргийн удирдлагатай хамтран ажиллаж цаашдаа орон гэрээсээ дайжсан, тэнэмэл амьдралтай хүүхэдгүй болохын төлөө ажиллах ёстойг анхаарууллаа.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here