Нүүр хуудас Нийгэм Хүүхдийн эрх, аюулгүй байдлыг хангах чиглэлд тавих хяналт шалгалтыг эрчимжүүлэв

Хүүхдийн эрх, аюулгүй байдлыг хангах чиглэлд тавих хяналт шалгалтыг эрчимжүүлэв

250
0
mergejliin-hyanltiin-eronhii-gazar
Хүүхдийн эрх, аюулгүй байдлыг хангах чиглэлд тавих хяналт шалгалтыг эрчимжүүлэв

Монгол Улсын Засгийн газраас “Хүүхдийн эрх, аюулгүй байдлыг хангах тухай” 01 тоот албан даалгавар 2018 оны 07 дугаар сарын 09-ний өдөр гарсантай холбогдуулан

Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас 42 заалт бүхий үйл ажиллагааны төлөвлөгөө гарган Аймаг, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газруудад хүргүүлэн биелэлтийг хангуулан ажиллаж байна.

Энэхүү албан даалгаврыг хэрэгжүүлэх хүрээнд дараах ажлуудыг хийж эхлүүлэн хяналт шалгалтыг тогтмолжуулаад байна. Үүнд:

~Хүүхдийн эрх, аюулгүй байдлыг хангах чиглэлд тавих хяналт шалгалтыг эрчимжүүлэв~

Хүүхдийг аливаа осол, гэмтлээс сэргийлэх, хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах, аюулгүй ажиллагааны холбогдох стандарт шаардлагыг мөрдүүлэх, хүүхдийн тоглоомын байгууламж болон гадна тоглоомын талбайн техник, тоног төхөөрөмжийн бүрэн бүтэн байдал,

хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн стандартын шаардлага хангах, засвар үйлчилгээний байдалд хяналт, шалгалтыг улирал тутам хийх.

Монгол Улсын нэгдэн орсон олон улсын гэрээ конвенци болон хөдөлмөрийн хууль тогтоомжийн хүрээнд хүүхдийн хөдөлмөрийн мөлжлөгт өртөх эрсдэлтэй салбарын аж ахуйн нэгж байгууллагуудад хөдөлмөрийн мөлжлөгийн төрлөөр хяналт шалгалтыг тогтмол зохион байгуулах.

Цэцэрлэг, сургууль хүүхдийн байгууллагын байрнаас 100 метр зайд архи, тамхи, согтууруулах ундаа худалдахгүй, үйлчлэхгүй байх талаарх хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангуулах шаардлагатай тохиолдолд тусгай зөвшөөрлийг цуцлах, хаах, хүртэл арга хэмжээ авах.

Стандартын улсын үзлэг зохион байгуулж, шинэчлэх шаардлагатай стандартуудыг олон улсын жишигт нийцүүлэх ажлыг зохион байгуулах, хүүхдийн эрх, хамгаалал, аюулгүй байдлыг хангах асуудлаар салбар дундын үзлэг, шалгалтыг улсын хэмжээнд зохион байгуулах.

Хүүхдийн эрх, аюулгүй байдалтай холбоотой хууль тогтоомжийн хэрэгжилтийн үр дагаварт үнэлгээ хийж, холбогдох хууль тогтоомжид нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төсөл боловсруулах.

Баар, зочид буудал, саун массаж, цахим тоглоомын газруудын үйл ажиллагаанд холбогдох мэргэжлийн байгууллагатай хамтран улирал тутамд хяналт, шалгалт хийж, энэ төрлийн үйлчилгээ эрхлэгчдийн хүүхэд хамгааллын талаарх зөв, ойлголт хандлагыг төлөвшүүлэх чиглэлээр арга хэмжээг тогтмол зохион байгуулах.

Уул уурхай, олборлолт, барилга, аялал жуулчлал, ойн болон хөдөө аж ахуй, газар тариалан, боловсруулах үйлдвэрлэл үйлчилгээний салбарт үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгж байгууллагуудтай тухайн асуудлыг хариуцсан яам, агентлагаас байгуулах гэрээ, тусгай зөвшөөрөл олгох журамд

“Хүүхэд ажиллахыг хориглосон ажлын байрны жагсаалт”-ыг мөрдөж ажиллах талаар тусгаж, иргэдийн оролцоо, хяналтыг сайжруулахад дэмжлэг үзүүлэх, хамтран ажиллах.

Уул уурхай, олборлолт, барилга, аялал жуулчлал, ойн болон хөдөө аж ахуй, газар тариалан, боловсруулах үйлдвэрлэл, үйлчилгээний салбарт хөдөлмөр эрхэлж байгаа хүүхдийг илрүүлж судалгаа, тоог нарийвчлан гаргах чиглэлээр үйл ажиллагааг хэрэгжүүлж, хяналт шалгалтыг тогтмол явуулж байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here