Нүүр хуудас Нийгэм Хөлбөмбөгийн холбооноос эмгэнэл илэрхийлэв

Хөлбөмбөгийн холбооноос эмгэнэл илэрхийлэв

169
0
holbombogiin_holboo
Хөлбөмбөгийн холбооноос эмгэнэл илэрхийлэв
~Хөлбөмбөгийн холбооноос эмгэнэл илэрхийлэв~

79 дүгээр сургуулийн хөлбөмбөгийн талбайд тоглож байсан 11 настай хүү хөндлөвч төмөрт цохиулж, амь насаа алдсан харамсалтай хэрэг гарсан билээ. Үүнтэй холбогдуулан Монголын хөлбөмбөгийн холбооноос эмгэнэл гаргалаа.

Тус эмгэнэлд:

Хоёр хоногийн өмнө 11 настай хүү хөлбөмбөг тоглож яваад хөлбөмбөгийн хаалганд дарагдаж, нас нөгчсөнд Монголын Хөлбөмбөгийн Холбоо мянга мянган хөлбөмбөгчдийнхөө өмнөөс гүнээ эмгэнэл илэрхийлье.

Харанхуй өрөөнд компьютерийн дэлгэц ширтэж суухын оронд, хөлбөмбөгийн ногоон талбайг зорьж, хүсэл мөрөөдөлдөө хөтлөгдөн, хөлбөмбөг тоглож явсан гэмгүй бяцхан хүү амь эрсэдсэн нь туйлын харамсалтай. Хөлбөмбөгийн ДАШТ-ий тоглолтуудыг үзэн мундаг хөлбөмбөгчин болох хүсэл мөрөөдлийн оч хүүгийн цээжинд асаж, ногоон талбайг зорьсон биз ээ.

Эл эмгэнэлт явдал хүүхдийн аюулгүй байдалд өсөн торних, тоглож наадах нөхцөл бололцоог хангаж байдаг хүмүүст том сургамж болох учиртай. Цаашид ийм эмгэнэлт явдал дахин гаргахгүй байх тал дээр анхаарч ажиллахыг мэргэжлийн хяналтын байгууллагууд, холбогдох яам, боловсролын байгууллага болон Монгол улсын Засгийн газар зэрэг бүх байгууллага хүмүүст уриалж байна гэжээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here