Нүүр хуудас Нийгэм Цагаан будаа нь цардуултай цавуулаг учир

Цагаан будаа нь цардуултай цавуулаг учир

173
0
Цагаан будаа нь цардуултай цавуулаг учир
Цагаан будаа нь цардуултай цавуулаг учир

НМХГ: Цагаан будаа нь цардуултай цавуулаг учир шатамхай байдаг
Сүүлийн үед олон нийтийн сүлжээнд “Хуурамч будаа шатдаг” гэсэн мэдээлэл тархсан. Үүнтэй холбогдуулан нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас мэдээлэл хийлээ.

НМХГ-ын дэд дарга С.Даваасүрэн “Улаанбаатарт худалдаалагдаж байгаа цэгүүдээс дээж авч, шинжилж үзсэн. Хуурамч цагаан будаа гэдэг нь нотлогдоогүй.  Анх 2011 онд БНХАУ-ын олон нийтийн сүлжээнд ийм мэдээлэл гарсан юм билээ. Энэ нь тухайн үедээ худал мэдээлэл гэдэг нь нотлогдож байсан. 

Фэйсбүүкээр явж буй мэдээллээр резинэн, нийлэг зүйлээр хийсэн, шатаахаар барьцалдаж байна гэсэн байсан. Үр тариа 50-80 хувь нь цардуулаас бүтдэг. Ямар ч цагаан будаа шатдаг. Мөн шатаахаар хоорондоо наалдаж барьцалдаад байна гээд байх юм. Будаа нь цардуултай цувуулаг байдаг учраас хоорондоо наалдаж зунгааралдаж байгаа юм.

Үүнийг нийгэмд шатааж үзүүлээд, өвчин тусна, хуурамч гэсэн мэдээлэл түгээж, ард иргэдийг айдаст автууллаа. Сүүлийн үед фэйсбүүк, твиттерээр явж буй мэдээлэл эх захаа алдаж байна.

НМХГ-аас цагаан будааг импортоор орж ирэхэд нь хяналт тавьж, худалдаан дээр байхад нь ч хяналт шалгалт хийдэг. Фэйсбүүктэй холбоотой мэдээлэлтэй холбоотой нэг ч гомдол НМХГ-т ирээгүй. Бид фэйсбүүкээр мэдээлэл цацсан хүмүүстэй холбогдоход хариу өгөөгүй” гэв.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here